Ш.Пүрэвсүрэн: Монгол дахь авлигын сонгодог жишээ ноён уулын асуудал

Хөрс судлагч, доктор Ш.Пүрэвсүрэнтэй  ярилцлаа

Гацууртын ордын лицен­зийг хүчингүй болгуу­лахнэхэмжлэлтэй ээлжит шүүх хурал /2017-04-04-ндболсон/-ын дараа та нилээд бухимдангүй хуралдаанытанхимаас гарч харагдсан. Дахиад хойшлуулчихав уу?

-Тэглээ. Хурлыг янз бүрийн шалтгаанаар хэдэн ч удаахойшлуулж болдог шүүхийн энэ эмх замбараагүй эрхдархыг хязгаарласан хууль журам гаргаж болдоггүй юмбайх даа. Ганцхан энэ хэрэг ч биш бусад олон хэргийг яажжил дамнуулан сунжруулж байгааг бид хангалттай харлаа.Арай  дэндүү юм. Манай  урд,  хойд хоёр их хөршийнбайдлаас харахад тухайн хэргийг бүрдүүлсэн баримтматериалыг нь үндэслээд хэдхэн хоногийн доторшийдвэрээ гаргачихдаг тогтолцоотой юм билээ.

Энэ  шүүх хурал хэд дэх удаагаа хойшилж байгаа билээ?

-Өнгөрсөн жилийн хоёрдугаар  сараас хойш анхан шат, давж заалдах гээд хоёр шатны шүүх хоорондоошидэлцсээр 10 гаруй удаа хойшиллоо. Хойшлох бүртээ өмгөөлөгч нь өвчтэй, ажилтай, хэргийн материалын бүр­дэл дутуу, хариуцагчийн талын хүсэлтээр гээд түмэн шалтгаан тоочдог. Хотын мань мэт нь бас яах вэ. Нутагорныхоо хувь заяаны төлөө санаа зовнисон Мандал сумын  өндөр настан голдуу хэсэг иргэд чирэгдэж байгаагхараад өрөвдөх юм.

Сая ямар шалтгаанаар хойшлогдов?

-Хэргийн эзэн хэн­гэргийн дохиур “Сентерра Гоулд Монгол” компанийн  хүсэлтээр юм байх аа. Аль найман жилийнөмнө 2009 онд ашиглалтын лиценз авахынхаа өмнө АМХГ газар   өгсөн байх ёстой материалаа одоо хүртэлбүрдүүлж дуусаагүй байна. Шүүх хурал удаа дараа хойшлоод байгаагийн үнд­сэн шалтгаан ердөө энэ. Байгальорчны нарийвчилсан үнэлгээ, эрсдлийн үнэлгээ хийгдээгүй, тухайн бүс нутагт  хүнцлийн агууламжийг тогтоогоогүй,цэвдгийн судалгаа хийгээгүй байж лицензээ шууд авчихдаг шидтэнүүдийн нэг бол энэ компани. Монгол Улсадавилга, хээл хахууль ямар хүчтэй байгаагийн сонгодог жишээ юм даа.

Нийгмийн бухимдлыг төрүүлж буй олон асуудлын дотроос  хэнбугай ч хүлцэн тэвчиж үл болох зүйлийн нэгнь Ноён ууланд алт ухах гэж байгаа явдал гэж би боддог. Цаашлаад Монголын газар нутгийг ямар ч аюулэрсдэлд хүргэж болзошгүй байх шүү? 

-Зүүнхараа, Баруун­хараа, Батсүмбэр, Борнуур гээд нэрлэ­хээр Монголын га­зар тариалангийн үйлд­вэр­лэлийнүндсэн эх нутаг нь чухам энд л байдаг. Хараа, Бороо голын үржил шимт хөндий хэзээнээс монгол түмний түүх,амьдрал, ирээдүй байсаар ирсэн.  “Ноён уулыг дэлбэлэн ухаж, түүнээс гарах үр дагаврыг үл ойлгох мэт дүр эсгэхнь хаанахын хэний  санаа вэ? Монголд минь үлддэггүй алтны ашгийн төлөө бидний амин нутаг, эх орны миньдархлаа ирээдүйг самрахыг хэн аймшиггүйгээр хүсээд байна” гэсэн олон зуун  агрономич шавь нарынхаа асуултынхариуг олох үүрэгтэй хүний нэг гэж би боддог. Мөн энэ тэмц­лээсээ хэзээ ч ухрахгүй гэдгээ шавь нартаа энэдашрамд амалчихъя.

Бас нэг асуулт байдаг нь “Ноён уулаа хамгаалах нэрээр хэсэг бүлэг хүмүүс “Сентерра Гоулд” компанийгшантаажилж мөнгө нэхэж байна” гэж ярих боллоо. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Эх орончдын дүр эсгэн зарим нэр бүхий төрийн болоод ТББ-ууд уул уурхайн  компаниудыг дарамталж мөнгөнэхдэг талаар хэвлэл мэдээллээр зөндөө л юм гардаг. Хөдөлгөөний үйл ажиллагааг дэмжигсдийн дотор иймсанаа өвөрлөсөн хүмүүс байгааг би үгүйсгэж чадахгүй. Миний хувьд гэвэл би өдий хүртэл наслахдаа амьамьдралаа хэнбугайгаас ч дутахааргүй төвхнүүлсэн, хэзээ ч хулгай хийж байгаагүй, хэний ч өмнө хэлэх үгтэй, сэтгэлцэвэр хүн гээд хэлчихвэл өөрийгөө хэт дөвийлгөсөн болчих уу. 2009 оноос хойш “Ноён уулаа аваръя”хөдөлгөөнийхөн санаачлан Facebook, twitter зэрэг  нийгмийн сүлжээ ашиглан 50 мянган хүний гарын үсэг цуглуулж,Засгийн газар өгчээ. Ийм том хариуцлага өөр дээрээ тохсон энэ хөдөлгөөний үйл ажиллагаа ямар замаар явжбайгааг Монголын олон нийт анхааралтай ажиж байгаа болов уу. Миний хувьд Ноён уулаа авч үлдэхийн төлөө бугчөтгөртэй ч ханьсахад бэлэн байна.

Та  цаашид  энэ чиглэлээр ямар ажил хийе гэж бодож, төлөвлөж байна?

-Бид тун хариуцлагатай хоёр сонголтын өмнө ирээд байна. Эх нутгаа харийнхнаар сүйтгүүл­чи­хээд хортой хүнс, ирээдүйн өвчний эх үүсвэрээ бэлдэх үү?  Эсвэл хоёр идэхгүй, хоосон хонохгүй ч хойч үедээ онгон байгаль эрүүл орчин үлдээх үү?  Өнөөгийн ертөнцийн хөгжлийн чиг хандлага ирээдүй үеийнхээ төлөө эрүүл цэвэр бүтээг­дэхүүний үйлд­вэрлэл хэрэг­лээг сонгож байна. Өч­нөөн мянган жилээр ор­шин суусан энэ л ну­тагтаа бид амьдарсаар л байх болно.  Монгол нутаг, монголчуудын тус­гаар тогтнол, оршин тогтно­хуйн дархлаа нь эх нутаг, газар дэлхийгээ амьнаасаа илүү хайрлах сэтгэлд минь оршдог гэж би боддог.

Санал болгох мэдээ

Нүүрсний хууль бус орлогыг Оросоор дамжуулан авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Р.Базарааг шалгахаар баривчилсан гэв үү?

“Алтай хүдэр” ХХК-ийн эзэн “Баян” гэх Р.Базарааг өнөөдөр /2024.04.15/ өглөө Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид …