Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан нийслэлийн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид бяцхан хүүхдүүддээ бэлэг барих гэж байна. Тэд 5-10 насны багадууддаа “Янзган хүрээ” мюзикл, “Алтан түлхүүр”, “Миний чин зоригт бяцхан найз” адал явдалт жүжгүүд, 11-16 насынханд “Мөрөөдлийн үзэг”, “Хайрт Долгор багш”, “Галт тэрэгний тасалбар” хүүхдийн жүжгүүдээ 05 сарын 26-аас 05 сарын 31-ний өдрүүдэд өөрийн байрандаа тоглоно. Хүүхэд багачууддаа зориулж, 3 жүжгийг 10000 төгрөгийн үнэтэй нэг тасалбараар үзүүлэх бөгөөд уг тасалбараар Үндэсний Соёл Амралтын хүрээлэнд 20%, Оюун ухааны олон улсын музейд 10%, “Сантис” сургалтын төвийн зуны сургалт, Сэтгэл судлалын Үндэсний төв, Боломж дандаа чиний гарт сургалт, Хүний нөөцийн сургалт хөгжлийн хүрээлэнгийн зуны сургалтуудад тус тус 10%-ийн хөнгөлөлт эдэлж, Скайтел компанийн D20 үйлчилгээнд сугалаа сугалах эрх авах юм. Хүүхдийнхээ оюуны алжаалыг тайлахын зэрэгцээ, олон олон бэлгийн эзэд болгохыг хүсвэл Улаанбаатар чуулгын “Хүүхэд багачуудад зориулсан өдрүүд”-ийг зориорой гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Санал болгох мэдээ
Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ
“Мөнгөн мод 2023” наадмын шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …