Авто газын үнийг шалтгаангүйгээр нэмчихлээ

uix952knplb4jrubvcxbcbyd6Өнгөрсөн зургадугаар сард шингэрүүлсэн нефтийн бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлсөнтэй холбоотойгоор “Юнигаз” ХХК авто газын жижиглэнгийн борлуулалтын үнээ 50 төгрөгөөр бууруулж байсан билээ. Тэгвэл урьд шөнө авто газын үнээ эргүүлэн 50 төгрөгөөр нэмжээ. Ийнхүү үнээ эргүүлэн нэмэгдснээр өнөөдрөөс эхлэн авто газ 1240 төгрөгөөр худалдаанд гарч байна.

Уг нь тус компани нь автомашины шингэрүүлсэн нефтийн хийн бүтээгдэхүүнд НӨАТ ногдуулдаг болсоноор өнгөрсөн дөрөвдүгээр сард авто газын жижиглэнгийн үнийг 60 төгрөгөөр нэмсэн. Үүнд, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар шалгалт хийн, 60 төгрөгөөр нэмэх үндэслэлгүй гэж үзэж, өнгөрсөн зургаадугаар сард авто газын үнийг 50 төгрөгөөр буулгаж байсан билээ. Гэтэл ахиад л шалтгаангүйгээр нэмчихлээ.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …