Нийслэлд 9 сургууль, 6 цэцэрлэг, нэг ЕБ-ын сургуулийн дотуур байрны засварын ажил дуусаагүй байна

ac3b5df35fc5f6bebigНийслэлийн хэмжээнд есөн сургууль, зургаан цэцэрлэг, нэг ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны засварын ажил дуусаагүй учир хичээлийн шинэ жилийн нээлтээ хийх боломжгүй байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн мэргэжил сургалтын 55, 92, Баянгол дүүргийн 22, Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолборын 81, Сүхбаатар дүүргийн 29, Чингэлтэй дүүргийн тав, Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор, Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургуулиудын засварын ажил дуусаагүй байна.

 Мөн Баянзүрх дүүргийн 59, 191, Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 37, Хан-Уул дүүргийн ес, Налайх дүүргийн 23 дугаар цэцэрлэгүүдийн засварын ажил дуусаагүй байна. Эдгээр сургууль цэцэрлэгүүд хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн бус байна.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …