Аргын тоололын 9 сарын 1-ний ням гараг, билгийн тоололын намрын дунд цагаан бичин сарын шинийн 26-ны адьяа гараг, 4 ногоон мэнгэтэй, төмөр хөлөлтэй, хүчин төгсөхийн барилдлагатай цагаан морь өдөр. Өдрийн наран 6:17 цагаас мандаж, 19:38 цагт жаргана.
Эл өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн гэж дорнын зурхайд өгүүлжээ.