Монголын Зочид Буудлуудын Холбооны гишүүд санаачилж Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран ХХААХҮЯ, БОАЖЯ, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын дэмжлэгээр “HORECA ULAANBAATAR ЕХРО 2017” үзэсгэлэнг зохион байгуулахаар ажиллаж байна.
Ес дэх удаагаа зохион байгуулж байгаа уг арга хэмжээг 2017 оны 04 сарын 14-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Корпорейт Конвеншн төвийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулахаар төлөвлөөд байна.
“HORECA ЕХРО 2017” (Hotel and Restaurant Catering ЕХРО 2017/ Зочид буудал, ресторан, бар, зоогийн газруудын хангамжийн үзэсгэлэн)
ЗОРИЛГО:
• Дотоод, гадаадын хангамжийн байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, таниулах, борлуулах
• Бизнес эрхлэгчдэд нэгдсэн сурталчилгаа, танилцуулга гаргах
• Шинэ технологи сурталчлах
• Хангамжийн гэрээ, хэлэлцээр байгуулах
• Хангамжийн байгууллага болон хэрэглэгчдийг ойртуулах
• Салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх
• Салбарын бизнес эрхлэгчдийг дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан борлуулах сувгийн хүрээнд аялал жуулчлалын байгууллагуудтай бизнес уулзалт зохион байгуулж гэрээ хэлэлцээр байгуулах ажлыг зохион байгуулна.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ, ХАМРАХ ХҮРЭЭ:
Үйлдвэрлэл үйлчилгээ, угаалгын машин тоног төхөөрөмж нийлүүлэгчид
Гал тогооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид
Ундаа, ус үйлдвэрлэгчид
Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид
Зоогийн газар
Зочид буудал
Жуулчны бааз
Усан сан, рашаан сувилал
Ахуйн хэрэглээ
Шил шаазан эдлэл
Үйлчилгээний ажилчдын дүрэмт хувцас
Бэлэг дурсгал
Даатгал / Тийзийн үйлчилгээ
Интернэт үйлчилгээ, компьютер, АТ-ийн чиглэл
Ус цэвэршүүлэгч тоноглол нийлүүлэгчид
Хөшиг, даавуун эдлэл нийлүүлэгчид
Барилгын материал, хана шалны үйлдвэрлэл эрхлэгчид
Цахилгаан хэрэгслэл, гэрэл, үйлдвэрлэгчид, нийлүүлэгчид
Засал чимэглэл, цэцэрлэгжүүлэлт дизайн засал
Харуул хамгаалалт, аюулгүй байдлыг сахиулагчид Дулааны тоног төхөөрөмж суурилуулагчид
Хөргөгч, цахилгаан бараа нийлүүлэгчид
Кофе цай, уух зүйл үйлдвэрлэгчид болон нийлүүлэгчид
Жүүс ундаа үйлдвэрлэгчид
Дарс нийлүүлэгчид
Мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид
Сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид
Нарийн боов үйлдвэрлэгчид
Цэвэрлэгээний материал нийлүүлэгчид
Ажлын дүрэмт хувцас үйлдвэрлэгчид
Фитнессийн болон бялдаржуулах тоног төхөөрөмж нийлүүлэгчид
Хэвлэлийн үйлдвэрлэл
Үндэсний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шинэ нэр төрлийг сурталчлах
“HORECA ЕХРО 2017 ” үзэсгэлэнгийн шагнал:
“HORECA ЕХРО 2017 ” үзэсгэлэнгийн шилдэг оролцогчдыг шалгаруулах хүлээн авалтын арга хэмжээ 2017 оны 4 дугаар сарын 15–ны Бямба гаригт зохион байгуулагдана. Энэхүү арга хэмжээний үеэр дараах номинацаар байгууллагуудын шилдэгийг шалгаруулна.
– Үзэсгэлэн Гэрэгэ 1.
– Шилдэг стэнд 2.
– Өвөрмөц оролцогч 3.
– Ивээн тэтгэгчийн шагнал
СТЕНДНИЙ ҮНЭ (1 м 2 ): № Стендний байршил Үнэ (т) 1 м.кв 1 Нийт стенд 75,000 Жич: Оролцогч байгууллага сонирхсон талбайгаа нийлүүлэн авч болно.
АРГА ХЭМЖЭЭНИЙ ХУГАЦАА:
– 2017 оны 4 дугаар сарын 14-15
– Цагийн хуваарь: 09:00-18:00
– Нээлт: 4 сарын 14-ны баасан гаригийн 10.00 цагт, Корпорейт Конвеншн төв
– Хаалт: 4 сарын 15-ны бямба гаригийн 18.00 цагт, Корпорейт Конвеншн төв Байршил Корпорейт Конвеншн төв, Улаанбаатар хот, Хан уул дүүрэг, Махатма Гандигийн гудамж
Зөвшөөрөл, бүртгэл: “HORECA ЕХРО 2017 ” үзэсгэлэнд оролцох сонирхолтой аж ахуйн нэгж, байгууллагууд урьдчилан бүртгүүлэх шаардлагатай. Бүртгэлийг 2017 оны 1 дүгээр сарын 15- наас эхэлж Монголын Зочид буудлуудын Холбооны байранд явагдана.
Холбогдох мэдээллийг: БГД 4 дүгээр хороо, Декор зочид буудлын 305 тоот өрөө. Утас: 70112770, 99235150 дугаарын утаснуудаас лавлах боломжтой.