Налайх дүүрэгт бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулагдлаа

Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх тухай Налайх дүүргийн Засаг даргын 01 дугаар албан даалгаврын дагуу 03-р сарын 20-оос 05-р сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд “Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх сар” болгосонтой холбогдуулан долоо хоног бүрийн Бямба гараг бүх нийтийн их цэвэрлэгээ хийж байна.

2017 оны 04-р сарын 15-ны өдөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон ажлын албан хаагчид Улаанбаатар Чойр чиглэлд 1,4 км авто зам дагуу, гуу жалгын хог хаягдлыг цэвэрлэлээ.

Цаашид 05-р сарын 30-ны өдөр хүртэл долоо хоног бүрийн бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах тул иргэд та бүхнийг идэвхтэй оролцож, хоггүй дүүрэг болохын төлөө иргэний үүрэг, оролцоог нэмэгдүүлэхийг уриалж байна.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …