Оффшорын эсрэг хоёр дахь удаагийн тайван жагсаал өнгөрсөн бямба гаригт Сүхбаатарын талбайд болж 30орчим мянган хүн оролцов. Оффшорын эсрэг нэгдсэн хөдөлгөөн, Ард түмний Онц түр зөвлөлийн хамтран зохионбайгуулсан жагсаал суултаар үргэлжилж, санаачилсан 26, анхны 32 гэхчлэн иргэдийн тоо нэмэгдсээр байна. Гэсэнч төр, засгийн шахалт, дээрээс үүрэг чиглэл авсан хууль хяналтынхны дарамт, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөнүйлдлүүд байгаа учраас оффшорын эсрэг тэмцэгчид НҮБ-д хандана. Асуудлыг олон улсын анхааралд хүргэнэ гэдгээ өчигдөр мэдэгдлээ.
Оффшорын эсрэг анхны жагсаалд /дөрөвдүгээрсарын 31-нд/ 30 гаруй мянган хүн оролцсон.Тэгвэл дараагийн жагсаалд оролцогчдын тооөмнөх хэмжээнд арай хүрсэнгүй. Гэхдээ 30мянга орчим хүн цугласан. Залуучууд цөөн,ихэвчлэн ахмадууд, эмэгтэйчүүд, тэтгэврийннасныхан ирж байсан юм. Хүмүүсийн идэвхяагаад саарав гэдэгт АТОЗ-ийн хийсэн судалгаагаар жагсаалтай зэрэгцүүлэн СТӨ-нд урлагийн тоглолт зохион байгуулж, иргэдэд үнэгүйбилет тараасан. Дүүрэг, байгууллагуудадспортын тэмцээн, ойр орчмоо цэвэрлэхтохижуулах зэрэг ажлыг төр, засгаас зохион байгуулсан. Түүнчлэн зарим их, дээд сургуулийн төгсөгчдийн хонхны баяр давхацсан. Мөн Оффшорын эсрэг хуулийг баталж, асуудлыг шийдэжбайгаа мэтээр олон нийтэд суртал ухуулгахийсэн. Ингэснээр жагсаал, цуглаан хийхшаардлагагүй боллоо гэж иргэдийг төөрөлдүүлсэн. АТОЗ болон Оффшорын эсрэг нэгдсэнхөдөлгөөнөөс гудамж, талбайд наасан зарлалыг2000 төгрөг өгч хүн хөлслөн хуулж авсан гэсэнмэдээллүүд байна. Жагсаал суултаар үргэлжлэхүеэр хүйтэн цементэн дээр эсгий дэвсэх гэсэниргэдийг талбайгаас чирч гаргасан, эсгийг хураасан, зарим хүнийг Сүхбаатар дүүргийн цагдаа нар саатуулждарамталсан нь хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдлүүд гарч байгааг оролцогчид хэлж байсан юм. Энэ асуудлаар хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатарын байр суурийг сонирхоход “Монгол Улсын иргэн газар нутгийнхаабүрэн бүтэн байдлыг хамгаалах, аливаа гэмт үйлдэл, улс орны эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа оффшор гэх мэтгэмт хэргийн эсрэг шаардлага тавихыг хорьж байгаа нь өөрөө шударга бус үйлдэл юм. Хүний эрх, эрх чөлөөгноцтой зөрчиж байна” гэв.
Оффшорын эсрэг тэмцэл, жагсаал, цуглааны талаар хэвлэл, мэдээллийн байгууллагууд мэдээлэхгүй байгаа.Үйл явдлыг сурвалжлахаар тун цөөхөн шударга сэтгүүлч, хэвлэлийн мэдээллийн байгууллага л Сүхбаатарынталбайд ирсэн. Олонх нь оффшорыг эсэргүүцэгчдийг харлуулах, ард түмнийг төөрөлдүүлсэн мэдээллийгцацаж байгаа. Үүнийг төр, засаг захиалж, хийж байгаа. Өөрсдийн хууль бус үйлдэл, авлига, оффшорт мөнгөнуусан, угаасан гэмт хэргийг нуун далдлахын тулд хэвлэл, мэдээллийн байгууллагуудыг хүртэл худалдаад авчихсан, дуу хоолойг нь хаачихсан. Иймд олон улсад хандахаас аргагүй байдалд хүрч байгаагаа оффшорыгэсэргүүцэгчид хэлж байсан юм. Энэ нөхцөл байдлын улмаас “АТОЗ” ТББ-аас НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарынгазарт хандан “Монгол Улсыг мөнгө угаах гэмт хэргийн хар жагсаалтад бүртгэж өгнө үү” гэсэн албан хүсэлтийгилгээсэн байна. Албан бичигт “Монгол Улсын Их хурал Авлигын эсрэг НҮБ-ын конвенц, Үндэстэн дамнасанзохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцийг уландаа гишгэж, авлигачдаа хамгаалсанОффшорын эсрэг гэх хуулийг 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд баталлаа. Энэ хуулиар гурван сарын хугацаандоффшор бүс болон гадаад улсад байгаа 17 тэрбум ам.доллар, үл хөдлөх хөрөнгийг нуун далдлах замаархуулийн өөр этгээдийн нэр дээр шилжүүлэх шийдвэр гаргалаа. 17 тэрбум ам.долларын “мөнгө угаах” үйл ажиллагаа явагдаж эхэлж байгаа тул энэ мөнгө олон улсын алан хядах үйл ажиллагаа, терроризм, зэвсгийн наймаа,хүний наймаа, хар тамхины наймаатай холбогдож болзошгүй байгаад анхаарлаа хандуулж өгнө үү” гэжээ. Энэхүүалбан бичгийнхээ хувийг Монгол Улсад суугаа АНУ, ИБУНВУ, ХБНГУ, Япон, ОХУ, БНХАУ-ын Элчин сайд нарт тус,тус хүргүүлсэн байна.
Монголчууд аливаа сайн, муу үйлийг “Даравч далдайж, булавч бултайна” гэж ярилцдаг. Авлига, хээл хахууль, оффшорын эсрэг иргэдийн тэмцэл ийнхүү төр, засгийн мэдэл, тэдний дарамтаас гарч олон улсын мэдэлд очлоо.