Их засгийн оюутан хонхны баяраа тэмдэглэж байгаад амиа алджээ

Хонхны баяраа тэмдэглэж байгаад амь насаа алдах, бэртэж гэмтэх, хэрэг төвөгт орооцолдох тохиолдлууд цөөнгүй гардаг. Тэгвэл энэ сарын 15-ны өдөр хонхны баяраа тэмдэглэж байгаад амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, “ИЗИС”-ийн хонхны баяр энэ сарын 15-нд болж, нягтлан бодохын төгсөх ангийн оюутнууд ангиараа Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах … амралтын газарт очиж амарсан байна. Энэ үеэр нягтлан бодох бүртгэлийн ангийн оюутан 23 настай У биедээ ил харагдах шарх сорвигүй амиа алдсан байна.

Түүнийг юунаас болж амиа алдсаныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд сургуулийн зүгээс эл хэргийг нууцалж байгаа аж.

 

Санал болгох мэдээ

Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ

Улсын Их Хурлаас 2026 оны тавдугаар сарын 01-ний өдөр Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, …