Эрээн-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэж эхэлжээ

Өнгөрөгч 15-ны өдөр Улаанбаатар хотоос хөөрсөн “Хүннү Эйр” компанийн “MR8861” нислэг Хятад Улсын Өвөр Монголын өөртөө засах орны Эрээн хотод газарджээ. Ингэснээр Монгол-Хятад Улсын хуурай газрын хамгийн том боомт болох Эрээн хот болон Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хооронд анх удаа шууд нислэг үйлдэгдэж эхэллээ. “Хүннү Эйр” компани Улаанбаатар-Эрээн-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж байгаа бөгөөд дээр дурдсан 15-ны өдрийн нислэг Эрээн хотод газардаад тэндээсээ Улаанбаатар чиглэлд аяллаа үргэлжлүүлсэн байна.

Дашрамд дурдахад, Улаанбаатар-Эрээн-Улаанбаатар чиглэлийн нислэгийг “Хүннү Эйр” компанийн “ATR72” онгоц үйлдэх аж. Мөн энэхүү нислэлгийг долоо хоногт 3 удаа үйлдэх аж. Ямартай ч, долоо хоног бүрийн даваа, баасан гарагт өглөө 8:30 цагаас Улаанбаатараас хөөрөх бол 10:10 цагт Эрээн хотоос хөөрөх юм байна. Харин лхагва гараг бүр оройн 20:00 цагаас Улаанбаатараас хөөрч, 22:20 цагаас Эрээн хотоос хөөрөх аж. Тэгвэл нэг удаагийн нисэлт 1 цаг 40 минут үргэлжлэх бөгөөд галт тэрэгтэй харьцуулбал 13 цаг хэмнэж байна.

 

 

 

Санал болгох мэдээ

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАГДСАН ТУХАЙ

Ардын Гэгээрүүлэх яамны ажлын тухай гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлээс (Ардыг гэгээрүүлэх яамны …