“Яг түүн шиг-2” шоуны дөрөв дэх дугаарын ялагчаар “Төгс” Т.Бархүү тодорлоо

Боловсрол суваг телевизийн “Яг түүн шиг-2” шоуны дөрөв дэх дугаарын ялагчаар Т.Бархүү тодорлоо. Тэрээр эхний дугаартаа СТА, дуучин Т.Дэлгэрмөрөнгийн дүрд хувирч “Наян булаг”  дууг дуулж эхний дугаарын ялагчаар тодорсон. Хоёр дах дугаартаа  алдарт дуучин Cher- Strong enough,  гурав дах  дугаартаа Guns n Roses- November rain,  дөрөв дэх дугаартаа  Bee Gees хамтлагийн Too much Heaven, Tragedy /popuri/) дууг дуулж хоёр дахь  ялалтаа байгуулж гурван сая төгрөгний эзэн болж  дахин  шүүгчдээс магтаалын үг сонсов.

Шүүгч Б. Наранзун:Төрчихсөн юм байна. Өмнө нь түүнийг зөвхөн хошин урлагийн жүжигчин гэж хардаг байсан бол өнөөдөр түүнийг дуучин гэж хүлээн зөвшөөрлөө.

Шүүгч Х.Оюунбилэг: Бүгд төгс байлаа. Энэ хүний хоолой тэр бүр эрэгтэй хүнээс гараад байдаггүй тийм нарийн хоолой. Түүнийг маш сайн гаргалаа. Баярлалаа.

Шүүгч Н.Онон:Би Барааг олон жил хамтран ажиллаж байхдаа янз бүрийн хүнийг дуурайж дээш доош дуулж байхыг чинь мэднэ. Гэхдээ чамайг ингэж хуйхлана гэж бодсонгүй. Шүтэж амьдрая даа дүүгээ хэмээн магтав.

Ингээд уншигч та бүхэндээ “Яг түүн шиг -2” шоуны  дөрөв дэх дугаарын ялагчаар тодорсон Т. Бархүүгийн  үзүүлбэрийг хүргэж байна.

 

Г.Нараа


Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …