Монгол орон ардчилал зах зээл, хувийн ба төр нийтийн өмчит эдийн засагтэй нийгэмд шилжиж агсан 1995 оноос Философийн шинжлэх ухааны доктор/Sc.D/, профессор Д.Дашпүрэвийн үүсгэл санаачлагаар эхэлсэн Мэргэжлийн философич эрдэмтэн, судлаачдын эрдмийн чуулган болсон “Монголын философичдын симпозиум” 2017 оны 4 сарын 06-ны өдөр Олон улс судлалын дээд сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү симпозиумд манай орны мэргэжлийн философичид илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна.
Манай оронд философийн мэргэжилтэй хэдэн зуун хүн байхаас эрдмийн ажил бие даан хийдэг хоёр зуугаад хүн бий. Иймд тус симпозиум бол монголын философичдын эрдмийн ажлын нэгээхэн хэсгийн илэрхийлэл болсон хэлэлцүүлэг юм. Энэхүү симпозиумд хэлэлцэгдсэн илтгэлүүдийг тогтмол хэвлэн товхимол болгож гаргадаг.
Эрдэмтэн хүн бүтээлээ монгол, англи, орос, герман зэрэг гадаад хэл дээр бичвэл тэр хэлээр нь хэвлэдэг уламжлалтай. Энэ бүхэн бол мэргэжлийн хүрээний ажил юм.
Философи, Социологи, Политологийн хүрээлэн /ТББ/