Тайландын ИТХ-ын дэд дарга Налайх дүүрэгт айлчиллаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын урилгаар Тайландын Вант улсын Бангкок хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд дарга Нирундэ Прадиткул тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 04-р сарын 22,23-ны өдөр Налайх дүүрэгт албан ёсны айлчлал хийж, дүүргийн удирдлагуудтай уулзлаа.

  Уулзалтад дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй, тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга А.Булбул, Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр нар оролцов.

      Энэ жил Монгол, Тайланд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 43 жилийн ой тохиож байна.

   Налайх дүүргийн удирдлагууд 2017 оны 04-р сарын 22-ны өдрийн уулзалтын үеэр Бангкок хотын ИТХ-ын дэд дарга, төлөөлөгчдөд хандаж Монгол Тайланд хоёр орны хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн тэлж, аялал жуулчлал, ногоон байгууламж, уламжлалт бариа засал, эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх талаар харилцан санал солилцож, хоёр орны найрсаг, харилцан бие биеэ хүндэтгэсэн олон талт хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхийг хүслээ.

     Тус айлчлалаар Тайландын Вант улсын Бангкок хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд дарга Нирундэ Прадиткул тэргүүтэй төлөөлөгчид байгалийн үзэсгэлэнт газар Горхи тэрэлжийн цогцолбор, Цонжин болдогийг үзэж сонирхож, Казак үндэстний айл, тэдний соёл, ёс заншилтай танилцлаа.

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …