Юм үзсэн Жастин Бибер 40 мянган долларын үнэтэй алтан гинжээ тоосонгүй

77644-637x0-1Канад гаралтай поп дуучин Жастин Бибер Торонто хотын нэгэн шөнийн клубт гарсан зодооны үеэр 40 мянган долларын үнэ бүхий алтан гинжээ гээчихсэн гэнэ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж буйгаар Бибер руу “Union”шөнийн клубт байхад нь үл таних этгээд дайрсан боловч зодооныг клубын хамгаалагч нар зогсоож чаджээ.

Гэхдээ хожим энэ нь халдлага байгаагүй харин Биберийг VIP ложийг орхин гарах үед клубээр үйлчлүүлж байсан нэгэн эр хамт зургаа авахуулахаар дөхөж ирсэн нь тэр байж. Дуучны шүтэн бишрэгч биеэ их л тайван авч байсан, гэвч хамгаалагч түүний үйлдлийг буруугаар ойлгон сүрийг үзүүлж, байдлыг дэвэргэж орхижээ.

Ийнхүү хоёр хамгаалагч “халдлага үйлдсэн этгээд”-ийг дамжлан гаргасан гэнэ. Бибер ямар нэгэн байдлаар гэмтээгүй боловч хүзүүнд нь байсан алтан гинж нь алга болсон байв. Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр энэ явдлын талаар өргөдөл гомдол ирээгүй тул мөрдлөг явуулаагүй гэжээ.

Ugluu logo

Санал болгох мэдээ

М.Цолмонхишиг: Налайх дүүрэгт анх удаагаа 635 өрхийн 7 блок бүхий орчин үеийн цогцолбор хотхон энэ онд ашиглалтанд орно

“ТӨГС ОТГОН ХУРД” ХХК-ийн Ерөнхий инженер М.Цолмонхишигтэй ярилцлаа. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд …