НИТХ-ын ээлжит 9-р хуралдаан эхэллээ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IX хуралдаан эхэллээ. Хуралдаан 80 хувийн ирцтэйгээр Хангарди ордны 14 давхарт болж байна.

Хуралдаанаар Агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөөний биелэлт, Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байршуулахад дагаж мөрдөх журмыг шинэчлэн батлах тухай, Нийслэлийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг үндсэн гурван асуудлыг хэлэлцэх юм.

Мөн өнгөрсөн VIII хуралдаанаар Ардчилсан намын бүлгээс завсарлага авсан “НИТХ, түүний бүтцийн байгууллагын дүрэм, хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” асуудлыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй хэлэлцэх санал оруулснаар нийт дөрвөн асуудлыг хэлэлцэх юм.

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …