Өнөөдөр Үйлдвэрлэлийн ослоор амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх дэлхийн өдөр.Тус өдрийг тохиолдуулан өнөөдөр Налайх дүүргийн удирдлагууд Уурхайчдын дурсгалд зориулсан хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
04 сарыг тус дүүрэгт “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” сар болгон зарлаж, олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү арга хэмжээ юм.
Цэцэг өргөх хүндэтгэлийн үйл ажиллагаанд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Т.Окобал оролцож, хэлсэн үгэндээ “Уурхай, үйлдвэрт ажиллагсдын дээд зэргээр мөрдөж хэрэгжүүлэх зүйл бол хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй юм. Өнөөдөр мөр зэрэгцэн их уурхайдаа ажиллаж байгаад халуун амиа алдсан алдар цуутай олон уурхайчдынхаа дурсгалыг хүндэтгэж, санан дурсах хүндтэй өдөр” гэсэн юм.
1990-ээд оноос хойш Налайхын уурхайд ослоор 160 гаруй хүн алтан амиа алдсан тоо баримт байна. Харин 1000 шахам осол аваарын дуудлага ирсэн байдгаас 600 гаруй хүний алтан амийг авран хамгаалсан байдаг юм.
Улс орныхоо эдийн засгийн хүндхэн ачааг нуруундаа үүрч, алган дээрээ эрдэнэс ундраасан, баялаг бүтээж байгаад алтан амиа алдсан уурхайчдынхаа алдар цуу, гэгээн дурсгалын хүндэтгэе.
“УУРХАЙГААС ГАРЧ ИРЭХ ХАМГИЙН ҮНЭТ ЗҮЙЛ БОЛ УУРХАЙЧИН ӨӨРӨӨ ЮМ” гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.