Өнөөдрийн өрнийн зурхай

ХОНЬ (3/21-4/19)
Романтик харилцаанд сонирхолтой цаг үе ирж байна. Хайр дурлалын асуудал маш хурдан аз жаргалтай төгсөнө эсвэл гонсойлгосон таагүй байдлаар төгсөнө. Таны хөнгөмсөг занг од эрхэс өнөөдөр таалахгүй л болов уу.

ҮХЭР (4/20-5/20)
Архи хэтрүүлэн хэрэглэхээс сэтгэлийн гутралд орж болзошгүй. Амьсгалын замын архаг өвчнүүд сэдэрч магадгүй. Эрүүл агаарт байнга байх шаардлагатай. Усан эмчилгээ танд маш тустай. Гэрлэхэд тохиромжгүй. Гэхдээ энэ нь та хоёрыг холтгох өчүүхэн ч шалтгаан биш.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Утсаар хүнтэй танилцах хайрын холбоо тогтоох магадлалтай. Боломжоо бүү алд. Таныг олон зүйл амласан сайхан зүйл хүлээж байна. Та өөртөө хэт их итгэлтэй байгаа ч аз жаргал ба мөнхийн хайрын баталгаа алга байна.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   
Өнөөдөр хамаатнууд, гэр бүлийн хүмүүсийн амжилт таныг баярлуулж, харьцааг бэхжүүлнэ. Ялангуяа таны хүүхдүүд хичээл сурлагадаа үсрэлт хийх эсвэл мэргэжлийн ажилдаа амжилт гаргана. Мөн хүүхдүүд тань хань ижил, үр хүүхэдтэй ч болж магадгүй. Хэрвээ танд дайснууд, муу санадаг хүмүүс байдаг бол ойрын үед тэд юу ч хийж чадахгүй тул тайван бай.

АРСЛАН (7/23-8/22)   
Гэр орондоо эмх цэгц тогтооход сайн өдөр. Гэртээ хийх хамтын хөдөлмөр нь таатай, дотно уур амьсгалыг бий болгоно. Энэ долоо хоногт ахмад настнуудад бодол санаагаа зоригтой илэрхийл. Тэд оюун санаа эд материалыг дэмжлэг үзүүлнэ.

ОХИН (8/23-9/22)
Эцэг эх хүүхдийн харилцаа маш сайн байна. Хүүхдүүд таны хамгийн том ололт байна. Хэрэв бодлогогүй шаардлага тавьж тэднийг айлгахгүй л бол та нарын харьцаа маш энхрий дотно байх болно. Эхэлсэн ажлаа дуусгах ажлын байраа шалгах, бие эрхтнээ цэвэрлэ. Та аливааг зөнгөөр нь орхих бололтой. Шийдвэрлээгүй асуудлын учрыг олохын тулд таатай үеийг ашигла. Зан авираа өөрчлөхгүй бол хүссэн үр дүндээ хүрнэ.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)  
Хүүхдүүдтэйгээ унтахынх нь өмнө чин сэтгэлээсээ ярилцах нь таны үнэт цагийг хороож байгаа мэт санагдавч биесээ ойлгоход сайн талтай. Та ууртай байснаа уужуу тайван болох, бусдын зөвлөгөөг үл хайхарч байгаад зөвшөөрөх зэрэг шинж илэрнэ. Бүтэн сар үргэлжилсэн санхүүгийн хүндэрлээс гарах боломж харагдана.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   
Хэт ядрах нь дархлаа буурах стресст зайлшгүй хүргэнэ. Ажлын өдрөө зөв төлөвлө. Амрах цаг заавап гарга. Өнөөдөр нервийн систем суларсан. Хэрэв эрх мэдлийн төлөөх тэмцэлдээний голд байвал зөв хэрэгслүүдийг олж, ухаан зальтай бай. Ирээдүйд илүү чөлөөтэй амьдрахад туслах хөрөнгө оруулалтуудыг та хийх төлөвтэй.

НУМ (11/22-12/21)
Олон нийтийн арга хэмжээнд оролцох биеийн хүчний хөдөлмөр эрхлэх, цэвэр агаарт амарч зугаалахад тохиромжтой. Өнөөдөр та гэр бүлийнхээ чухал асуудлыг шийдвэрлэнэ. Хайр дурлал, гэр бүлийн асуудал тааламжтай.

МАТАР (12/22-1/19)
Холын хамаатан, хуучин найзуудаасаа таатай мэдээ хүлээн авна. Таны хууль дүрэм баримталдаг, ёс заншлаа дагадаг чанар энэ өдөр амжилт гаргахад нөлөөлнө. Санхүүгийн дэмжлэг авах, шүүх болон улсын байгууллагаар оновчтой шийдвэр гаргуулах гэх мэт.

ХУМХ (1/20-2/18)
Идэвхтэйгээр шинэ мэдлэг олж авах, танилцаж, томилолтоор явахад тохиромжтой өдөр. Хэрэв та хуучин, залхаж дууссан ажлаа орхин, гэр бүлийнхээ орчин тойрны амьдралыг шинэ нүдээр харахыг хүсдэг бол өнөөдөр шийдвэр гарга. Мөн өөрийн тань тусламж хэрэгтэй байгаа, бас танд ч туслаж чадах хүмүүстэй холбоо тогтоох юм бол хэзээ ч хувь заяагаа өөрчилж, эзэн нь болж чадна.

ЗАГАС (2/19-3/20)
Амралт, сувилал, эрүүл мэндийн арга хэмжээнд тохиромжтой өдөр болно. Өөрийн болон орчин тойрныхныхоо сэтгэл мэдрэлийг хайрла. Өөх тостой, давсалсан, илчлэг ихтэй хоол хүнсийг хязгаарла. Энэ нь илүү жин өгөөд зогсохгүй, ходоод элгэнд таагүй нөлөө үзүүлнэ.

 


Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …