Цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээний аваргууд өнөөдөр тодорно

Нийслэлийн Засаг дарга, Батлан хамгаалахын сайдтай 2017 онд хамтран ажиллах гэрээнд тусгагдсан “Цэргийн насны болон өсвөр насны иргэдийн дунд эх оронч үзэл, хүмүүжил олгох” гэсэн заалтын дагуу Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна. Тэмцээний нэгдүгээр шатны шалгаруулалтад нийслэлийн ерөнхий боловсролын 103 сургуулийн 2000 гаруй ахлах ангийн сурагчид оролцжээ. Үүнээс хоёрдугаар шатанд :

  • Баянгол дүүргийн 38-р сургуулийн “Сүлд” баг
  • Баянзүрх дүүргийн 68-р сургуулийн “Дуулга” баг
  • Багануур дүүргийн 66-р сургуулийн “Соёмбо” баг
  • Багахангай дүүргийн Багахангай цогцолбор сургуулийн “Ялалт” баг
  • Сонгинохайрхан дүүргийн 124-р сургуулийн “Цасны барс” баг
  • Сүхбаатар дүүргийн 11-р сургуулийн “Цэгц-11” баг
  • Хан-Уул дүүргийн 60-р сургуулийн “Цэгц” баг
  • Чингэлтэй дүүргийн 24-р сургуулийн “Хар сүлд” баг
  • Налайх дүүргийн Чандмань сургуулийн “Чандмань” багууд шалгарсан байна.

Хоёр жилд нэг удаа болдог цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээний аваргыг тодруулахаар НЗДТГ-ын Цэргийн штаб болон Батлан хамгаалахын яамны удирдлагууд  оролцож байна. Тэмцээн Батлан хамгаалах их сургуулийн спортын талбайд үргэлжилж байна. Цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээний аваргууд өнөөдөр тодорно.

Санал болгох мэдээ

Л.Энхбаяр, Л.Отгонбаатар нар “АЛТАН ОД” одон хүртлээ

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхбаяр болон Монголын таеквондогийн …