Дэлхийн баячуудын амардаг Монголын цөл дэх үзэсгэлэнт зочид буудал

Гадаадын нэгэн сайт дээр “Beautiful Hotel Mongolia” гэсэн цөлийн дундах гайхалтай сайхан зочид буудлын зургийг хараад шууд л сонирхол төрлөө. Гүй манай оронд бас ийм зочид буудал байдаг аа, ер сонсоогүй юм байна гэх гайхширал төрөв.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12  Desert-Lotus-Hotel2-528x351

Гэтэл энэ зочид буудал нь Өвөрмонголд байдаг бөгөөд газар доошоо 5 давхар газрын гадарга дээр 4 давхар баригдсан лянхуа цэцгийн хэлбэртэй том цогцолбор юм байна. Тус амралтын газрыг “Говийн Бадамлянхуа амралтын газар” хэмээн нэрлэдэг ажээ.

Desert-Lotus-Hotel2-528x351 Desert-Lotus-Hotel3-528x351 Desert-Lotus-Hotel5-528x351

Ресортын зураг төслийг Хятадын архитекторууд гаргасан бөгөөд өөрсдийн уламжлалт “Zhen” хэмээх сууцнаас сэдэвлэн бүтээсэн байна. Цагаан өнгийн майхан мэт харагдах эл амралтын газрын дээврийг 45 градусын налуутай хийсэн бөгөөд байгалд хор хөнөөлгүй бетоноор хийсэн гэжээ.

Desert-Lotus-Hotel4-528x351 Desert-Lotus-Hotel6-528x351 Desert-Lotus-Hotel8-528x351 Desert-Lotus-Hotel9-528x343

Үйлчилгээний хувьд тэмээ унуулах-тэмээн аялал, элсний сөрфинг гээд элдэв төрлийн үйлчилгээ үзүүлдэг аж. Харин үнэ нь дэлхийд хамгийн өндөр үнэтэйд тооцогдохуйц гэсэн байх агаад эл амралтын газар чинээлэг нэгэн бус бүр маш баян хүмүүс ирж амрах боломжтой гэжээ.

М.Сониуч

Ugluu logo

Санал болгох мэдээ

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хууль батлагдсантай холбогдуулан …