Тавдугаар сарын өрнийн зурхай

Хонь 

2017 оны тавдугаар сар хонинуудад маш олон сайхан эерэг зүйлсийг амлаж байна. Яг л сахиусан тэнгэрүүдийн ивээл гэлтэй сайхан өдрүүд энэ сард л тохиох болно. Гэлээ ч заримдаа таны санаанд оромгүй зүйлс ч эргэн тойронд чинь өрнөнө гэдгийг бүү мартаарай.

Энэ сард хамтын ажиллагаа танд аз авчирна. Та бусадтай хэл амаа хэдий чинээ сайн ололцоно тэр хэрээр таныг амжилт дагана гэдгийг санаарай. Иймд бусадтай ам мурийх, муудалцахыг тэвчээрэй.

Тулгарсан асуудлыг хэрүүл маргаанаар биш харин эв эеэр шийдэхийг оролд. Ойр дотны хүмүүстэйгээ муудалцахыг бүү яараарай.

Хаврын сүүлчээр танд муу совин татвал бүү гайхаарай. Та үнэнийг мэдэж байгаа. Та зөн совиндоо итгэж зөв шийдвэр гаргаарай. Танд нэг л таагүй санагдсан зүйл оргүй байх болно. Та үүнийг эртнээс мэдэж авбал алдаанаас хол байж чадна.

Харин та зөн билгээ үл тоомсорлож, нэг л биш санагдаад байгаа зүйлийг зөнгөөр нь орхивол сайхан боломжийг алдаж мэдэх юм шүү.

Харин бизнесийн хувьд тавдугаар сар хониныхонд маш таатай цаг хугацаа байх болно. Хүсэж зорьсон зүйлдээ хүрэхэд бурхан танд яг одоо л гараа сунгаж байгаа мэт сэтгэгдэл ч төрж магад. Учир нь таны бодсон сайхан зүйл бүхэн биеллээ олж, санаандгүй байхад сайн түнштэй учирч, амьдрал аандаа л бүтэмжтэй байх болно.

Та гол нь маш тууштай, хичээнгүй зүтгээрэй. Бүү хойш суугаарай. Танд амжилт хүсье.

Үхэр

2017 оны тавдугаар сар хонинуудад маш олон сайхан эерэг зүйлсийг амлаж байна. Яг л сахиусан тэнгэрүүдийн ивээл гэлтэй сайхан өдрүүд энэ сард л тохиох болно. Гэлээ ч заримдаа таны санаанд оромгүй зүйлс ч эргэн тойронд чинь өрнөнө гэдгийг бүү мартаарай.

Энэ сард хамтын ажиллагаа танд аз авчирна. Та бусадтай хэл амаа хэдий чинээ сайн ололцоно тэр хэрээр таныг амжилт дагана гэдгийг санаарай. Иймд бусадтай ам мурийх, муудалцахыг тэвчээрэй.

Тулгарсан асуудлыг хэрүүл маргаанаар биш харин эв эеэр шийдэхийг оролд. Ойр дотны хүмүүстэйгээ муудалцахыг бүү яараарай.

Хаврын сүүлчээр танд муу совин татвал бүү гайхаарай. Та үнэнийг мэдэж байгаа. Та зөн совиндоо итгэж зөв шийдвэр гаргаарай. Танд нэг л таагүй санагдсан зүйл оргүй байх болно. Та үүнийг эртнээс мэдэж авбал алдаанаас хол байж чадна.

Харин та зөн билгээ үл тоомсорлож, нэг л биш санагдаад байгаа зүйлийг зөнгөөр нь орхивол сайхан боломжийг алдаж мэдэх юм шүү.

Харин бизнесийн хувьд тавдугаар сар хониныхонд маш таатай цаг хугацаа байх болно. Хүсэж зорьсон зүйлдээ хүрэхэд бурхан танд яг одоо л гараа сунгаж байгаа мэт сэтгэгдэл ч төрж магад. Учир нь таны бодсон сайхан зүйл бүхэн биеллээ олж, санаандгүй байхад сайн түнштэй учирч, амьдрал аандаа л бүтэмжтэй байх болно.

Та гол нь маш тууштай, хичээнгүй зүтгээрэй. Бүү хойш суугаарай. Танд амжилт хүсье.

Ихэр 

Ихрийн ордонд төрсөн хүмүүст 2017 оны тавдугаар сар хамаг л гэрэл гэгээ, аз жаргал, сайн сайхныг амлаж байна. Магадгүй та хаврын сүүлчийн өдрүүдэд томоохон үйл явдлуудаа төлөвлөж болох юм. Энэ жилд таны төлөвлөсөн бүхэн маш амжилттай болох магадлал өндөр байна.

Танд сайн төсөл байгаа бол яг одоо хэрэгжүүл. Гэхдээ бусдыг бүү шүүмжил. Бусдыг өөрийнхөөр нь хүлээн авч, тэднийг өөрчлөх гэж оролдох хэрэггүй. Бүх хүн өөрийнхөөрөө амьдардаг гэдгийг хүлээн зөвшөөрч чадвал бусдын хүчээр өөдөө гарч чадна.

Бүү шантраарай. Та амар хялбар зам туулахгүй гэдгийг анхааруулъя. Өөртөө итгэх итгэлээ хэзээд бүү алдаарай. Та өөртөө итгэлтэй байсан цагт амжилт тантай өдөр бүр хамт байх болно.

Энэ сард танд хэрхэн амжилт гаргахаа мэдэхгүй суугаа бол урдах ажлаа л сайн хий гэж одод зөвлөж байна. Таныг анзаараа ч үгүй байхад таны давуу тал ашиг авчрах болно. Магадгүй энэ сард өөр олон ашигтай төслүүдэд хөрөнгө оруулалт хийх боломж нээгдэхийг ч үгүйсгэх аргагүй. Аль ч тохиолдолд нь танд ашиг ирнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Ихрүүдэд энэ сард романтик өдрүүд олон тохионо. Хайр дурлал одоо л танд аз авчирна. Бүү эргэлзээрэй.

Ганц бие ихрүүд чухал шийдвэр гаргах хэрэг гарах байх. Зарим нь хувь тавилантайгаа, заяаны ханьтайгаа ч учирч мэднэ. Харин гэрлэсэн ихрийнхэн хайр дурлалаа улам халуун дулаан байлгах зүйлийг олж харна, хайртай хүндээ улам их татагдана.

Ганц бие ч бай, гэрлэсэн ч бай ихрийнхэн энэ сард хайр дурлалын асуудалдаа сэтгэл хангалуун байж чадна.

Мэлхий 

Тавдугаар сар мэлхийнүүдэд гэнэтийн бэлэг барих нь. Нар ба Тэнгэрийн Ван гаригийн нөлөөгөөр хүч чадал нэмэгдэж, бяр амтагдах болно. Танд Сар болоод Бархасбадь гариг маш их тусламж үзүүлэх болно. Сөрөг нөлөөтэй мэт байсан зүйлс эергээр эргэж, сайн сайхан зүйлс амьдралд чинь олноороо тохиолдох болно. Хариуцлагаа ухамсарладаг мэлхийнүүдийг тавдугаар сар олон зүйлээр шагнана.

Санхүүгийн тал дээр санаа зовох зүйл алга. Бизнес болоод ажлын тал дээр амжилт, ялалт таны талд. Хувийн харилцаа ч аз жаргал авчирна.

Олон мэлхийнүүд чухал, хувийн чанартай томоохон шийдвэр гаргана. Харилцаа холбоогоо сайжруулах, гэр бүлийн аз жаргалаа батжуулахад сайхан цаг хугацаа. Бүл нэмэх, гэрлэх гээд гэр бүл, хувийн харилцаатай холбоотой бүхий л зүйлс аз авчирна.

Хамгийн чухал нь өөрийнхөөрөө амьдар. Бусдын зааврыг сонсох нь чухал ч өөрийнхөөрөө шийд гаргах нь чухал юм шүү.

Энэ сард таныг удаан хугацаанд зовоосон ажлаасаа жаахан ч гэсэн завсарлага авч амрахыг зөвлөж байна.

Ганц бие мэлхийнүүд амьдралыг нь аз жаргал, сайн сайханд хөтлөх нэгэнтэй учирна. Мэдрэмж төрвөл түүнийгээ бүү орхи. Зөн билэг чинь хэзээ ч танд худлаа хэлэхгүй гэдгийг санаарай. Бас хариуцлагатай байгаарай.

Арслан

Дэлхийн ван гариг арслангуудыг ивээнэ. Тавдугаар сард Тэнгэрийн ван гариг байрлах учраас үүний нөлөөгөөр санаанд оромгүй үйл явдлууд өрнөнө. Арслангийн ордонд төрсөн хүмүүст зарим талаараа хэцүү асуудлууд тохиолдохыг сануулж байна. Таны гаргасан шийдвэр бүхэн зөвхөн танд биш таны эргэн тойрныхонд сайн сайхан үр дүн авчрах болно.

Гэхдээ нэг зүйлийг анхааруулахад энэ сард маш олон хүн танаас шалтгаалан амьдралаа өрнүүлнэ. Таны хайртай хүн хүртэл таны гаргасан шийдвэрээс хамааралтайгаар аз жаргалтай байх эсэх нь шалтгаалах учраас том хариуцлага таны нуруун дээр ирнэ гэдгийг бүү мартаарай.

Энэ сард хувь заяа танд хоёр дахь, магадгүй гурав дахь боломжийг харамгүй олгоно. Иймд шантралгүйгээр оноо авахыг хичээгээрэй.

Өнгөрсөн алдаагаараа өөрийгөө шүүх гэж бүү оролд. Итгэл найдар ирээдүйг залдаг гэдгийг бүү мартаарай. Өнгөрсний алдаагаа уучлан мартаж, урдах бүхнээ урамтайгаар хамгийн сайнаараа хий.

Энэ сард хайртай хүн тань таныг хэзээ хэзээнээсээ хүндлэн хайрлана.

Ганц бие арслангууд хүчтэй, өөртөө итгэлтэй, эрх дураараа байх болно. Харин гэрлэсэн арслангууд хүүхдүүддээ илүү их цаг заваа зарцуулах учиртайг од эрхэс зөвлөж байна. Та гэр бүлдээ анхаарал халамж тавьснаар ирээдүйд гарах элдэв маргаанаас зайлсхийж чадна.

Охин

Энэ оны тавдугаар сард охинуудад мөнх тэнгэрээс ивээгч хүчнүүд өөрийн гайхамшигт хүч чадлыг илгээх болно. Зөвхөн Нар ч биш тэнгэр огторгуй дахь ивээгч хүчин зүйлс охинуудад хэзээ ч байгаагүй хүч чадал, урам зориг, амжилтыг амлаж байна.

Хаврын төгсгөлд та өөрийнхөө жинхэнэ хүч чадлыг бүрнээр нь мэдрэх болно. Бүх зүйл танд гэрэл гэгээг хайрлана гэдгийг амлая. Тэдгээр нь бүгд сэтгэл татам, бас сонирхолтой зүйлсээр дүүрэн байх болно.
Ажлын талбарт тавьсан зорилгууддаа хүрэх цаг одоо тохиож байна. Зарим нь айдас төрүүлж мэдэх ч огтхон ч аюул байхгүй гэдгийг хэлье. Та чадна.

Өөрөөр хэлбэл, хэрхэн ажилладаг вэ түүгээрээ л үргэлжлүүлэн ажилла. Өөр олон зүйлд бүү санаа зов. Бүү хэтрүүл.

Хувийн амьдралын хувьд танд ямар нэгэн бэрхшээл шаналал алга. Ганц бие охинууд хэзээ хэзээнээсээ хүсэн хүлээж байсан хархүүтэйгээ учирна. Энэ сар адал явдал, романтик өдрүүдээр дүүрэн байх болно.

Харин гэрлэсэн охинууд санхүүгийн асуудалдаа анхаарлаа хандуулаарай. Бурхан танд хангалттай мөнгө өгнө. Харин түүнийг зөв зарж зарцуулаарай. Тэгж чадвал та санхүүгийн хувьд хөл дээрээ бат зогсч чадна.

Жинлүүр

2017 оны тавдугаар сар жинлүүрийн ордонд төрсөн хүмүүст ховор сонин үйл явдал, мартагдашгүй зүйлсээр дүүрэн байх болно. Зөн совин чинь танд бүхнийг томруулдаг шилээр харуулах шиг л тов тодорхой байлгах болно. Санчир болоод Бархасбадь гаригийн нөлөөгөөр тулгарсан асуудлууд түргэн шийдвэрлэгдэж, өөдрөг үр дүнг танд авчирна. Төлөвлөсөн бүхнээ урсгалаар нь явуул. Та тэднийг хэрэгжүүлж чадна гэдгийг амлая. Од гаригс таны зам мөрийг засч, хүсэл мөрөөдлийг тань хэрэгжүүлж чадна.

Удаан хүлээсэн амжилт тань танд ашиг авчирна. Та үүнийг л хүлээж байсан шүү дээ.

Энэ тавдугаар сарыг хүндэтгэ. Боломжийг бүү алд.

Олон жилийн харилцаатай сайн түншүүд тань танд амжилт авчирна. Магадгүй найз нөхдөөсөө томоохон дэмжлэг хүлээн авна.

Гэр бүлдээ, дотны хүмүүстээ цаг зав зориулах шаардлага гарна. Гэвч та ажлаа амжуулахыг хүснэ. Энэ хоёрын алтан дундажийг олж чадсан цагт та бүхнийг амжилтаар үдэж чадна.

Ганц бие жинлүүрүүд сэтгэл санагаа зөв удирдаарай. Сэтгэлийн хөдөлгөөндөө автаж бүхнийг хэтрүүлэхгүй байхыг зөвлөе. Харин гэрлэсэн жинлүүрүүд хайртай хүмүүстээ цагаа зориулахад анхаараарай.

Хилэнц

Энэ сар хилэнцүүдэд санаанд оромгүй зүйлсийг төлөвлөжээ. Таны ойлгох ёстой чухал зүйл бол үнэнийг хайх юм. Аливааг хэтрүүлж бодох хэрэггүй. Байгаагаар нь хүлээн авч, байгаагаар нь ханд. Ингэсэн цагт амьдрал тийм ч хэцүү биш ээ.

Санчир гаригийн нөлөөгөөр давуу талууд чинь ялгаран гарч амжилт яг л дэргэд чинь байх болно. Өөрөөр хэлбэл, таны хийсэн бүхнийг од эрхэс дэмжинэ гэсэн үг. Аливаа үүссэн асуудлыг шийдэх гарц нь олдоно.

Энэ сард та аливаад шинэ шатанд гарч ирэх болно. Сар болоод Бархасбадь гаригийн тусламжтайгаар хэцүү, аюултай, бэрхшээлтэй асуудлууд холдон одно.

Ганц бие хилэнцүүдэд хайрын тэнгэр ивээлээ хайрлана. Хайртай хүн чинь яг дэргэд чинь байсныг та одоо л анзаарна. Харин гэрлэсэн хилэнцүүд хайртай хүнтэйгээ илүү аз жаргалтай, илүү ойлголцолтой харилцаатай амьдарна.

Нум

Нумын ордныхонд 2017 оны тавдугаар сар эерэг байдлыг бэлэглэж байна. Өөрөөр хэлбэл, нумууд тавдугаар сараас маш олон сайхан зүйлсийг олж авна. Учир нь тэд үүнийг авах гавьяатай улс. Тэд хүсвэл юу ч тохиолдож байсан хамаагүй хүссэнээ л авна.

Таны хүсэн хүлээсэн маш олон сайхан зүйлс хэдийнэ цүнхэнд чинь ороод ирчихсэн байгааг та анзаарах болно. Эерэг байдал аз жаргал, хүсэл тэмүүллийг хөглөдөг юм.

Илүү өргөн хүрээтэй сэтгэж, өргөн хүрээтэй ярь.

Урт удаан үргэлжилсэн хэцүү байдал дуусч, одоо таны ашиг орлого, эрүүл мэнд, аз жаргал бүх зүйл сайн сайхнаар дэлгэрэн хөгжих болно.

Бархасбадь гариг Нартай ижилсэн амьдралд чинь нөлөөллөө үзүүлнэ.

Шинэ хайр дурлал, шинэ харилцаа холбоо таныг хүлээж байна. Гэвч анхааруулж хэлэхэд, боломжийг алдах л юм бол Буд гариг таны төлөвлөгөөг нураах гэж оролдохыг санаарай.

Хайр дурлалаас аз жаргал мэдрэх болно. Ганц бие нумууд хайртай хүнтэйгээ учирна. Харин гэрлэсэн нумууд амьдралаа илүү аз жаргалтай байлгах зүйлсэд хичээл зүтгэл гарах нь чухал.

Матар

Энэ оны тавдугаар сард амьдралд чинь маш том өөрчлөлт тохионо. Ангараг, Дэлхийн ван гаригийн нөлөөгөөр танд маш нөлөөтэй өөрчлөлт амьдралд чинь тохионо. Гэхдээ энэхүү өөрчлөлтөд бэлтгэх хэрэгтэй. Энэ өөрчлөлт таны амьдралд юу авчрахыг эртнээс таамаглаж, түүнд биеэ бэлтгээрэй.

Нэг ёсондоо энэ өөрчлөлт таны амьдралд ашиг орлого, амжилт авчирна гэдгийг юун түрүүнд хэлье. Удаан хугацаанд өрнөсөн шаналалт байдал одоо л дуусгавар болж байна.

Тодорхойгүй байсан олон зүйлсийн учир одоо олдоно.

Сарны нөлөөгөөр энэ сард анхаарал сэрэмжтэй байгаарай. Зөвхөн хүчирхэг байгаад хангалтгүй учраас тэр шүү дээ. Зөвд тэмүүл. Сайхныг мөрөөд. Гэхдээ анхааралтайгаар. Бусдыг хайрла. Өг. Өгсний дараа орж ирдэг гэдгийг бүү мартаарай.

Та удаан мөрөөдсөн амрагаа энэ сард олно. Таны хайртай хүн хажууханд чинь байсныг та одоо л нэг анзаарна. Танд амлая. Тавдугаар сар танд хамгийн сайхныг ерөөж байна.

Хумх

 Тавдугаар сард Хумхууд өрсөлдөгчдөөсөө илүү гарах маш олон давуу талуудыг өөртөө бий болгоно. Энэ нь хоёр шалтгаантай. Нэгт, та өмнө нь хэзээ ч байрлаж үзээгүй байр суурьт хүрнэ. Хоёрт, нарны эрчим одоо л тан дээр маш хүчтэйгээр тусч байна. Мэдрэмжтэйгээр хүсэл тэмүүлэлдээ хүр. Мэдлэгээс мэдрэмж илүү чухал гэдгийг бүү мартаарай. Мэдрэмж таныг амжилтанд хөтөлнө. Санхүүгийн хувьд айлтгүй. Томоохон худалдан авалтад ээлтэй. Мөн хөрөнгө оруулалт хийхэд алдах зүйлгүй.

Таны амьдралыг жинхэнэ утгаар нь гэрэлтүүлэх нэгэнтэй та энэ сард учирна. Харин гэрлэсэн хумхуудын гэр бүл аз жаргалаар дүүрэн байх болно. Энэ бол нэг ёсондоо ертөнцөөс танд өгч буй бэлэг юм.

Загас

Нар  ба Бархасбадь гаригийн нөлөөгөөр 2017 оны тавдугаар сар загаснуудад амжилт авчирна. Бүр хамгийн эрсдэлтэй зүйлсийг ч та эергээр эргүүлж, өөртөө ашиг амжилт болгон хувиргаж чадна. Иймд зорилго, төлөвлөгөөгөө системтэйгээр сэдэж гаргаарай. Нарийн төлөвлөгөө, мэргэн ухаан таны зорилгыг давуулан биелүүлнэ.

Танд хамгийн сайхныг тавдугаар сар амлаж байна. Аливаад бууж өгөхөөсөө өмнө танд дахиад хэдэн ч удаагийн боломжийг энэ сар өгч байгаа гэдгийг мартаж болохгүй.

Хайр дурлалын тал дээр таныг азын тэнгэр ивээж байна. Энэ сард л насны ханиа олох цаг тохионо. Хайр дурлалаас өмнө нь хэзээ ч олж мэдэрч байгаагүй сайхныг амтлах боломж яг одоо нээгдэж байна.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …