Моргейжийн санхүүжилтийн 25 хувийг орон нутагт олгохоор шийдвэрлэжээ.Монголбанкнаас сар тутам олгодог ипотекийн зээлийн эх үүсвэрээр олгох зээлдэгчийн 25 хувь нь хөдөө орон нутгаас хамрагдсан байх чиглэлийг банкуудад өгсөн байна. Ингэснээр банкнаас зээлийн шийдвэр нь гарсан ч ипотекийн зээлийн санхүүжилт хүлээж байсан дийлэнх иргэдийн асуудал шийдэгдэхийн зэрэгцээ цаашид зээлийн хүртээмж орон нутагт нэмэгдэх бололцоотой болох аж.
Орон нутаг дахь ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор олгосон энэхүү санхүүжилтийн зарцуулалтанд Монголбанк хяналт тавьж ажиллах юм байна.