Өнөөдрийн өрнийн зурхай

ХОНЬ (3/21-4/19)
Хайр дурлалын харилцаа хямралд орно. Энгийн нэгэн яриагаар асуудлыг шийдэж чадахгүй л болов уу. Нэг хэсэгтээ зөрчлөө зогсоо. Хамаатнууд эсвэл найз нөхөд сайхан сэтгэлээр тусална. Та өөдрөг болж, харьцаандаа баяртай болж, шинэчлэлт гаргана. Таны өнөөдрийн даалгавар бол ажлаа амжилттай хийж гүйцэтгэх явдал болно. Хүнд даалгавараас айх хэрэггүй. Таны гаргасан шийдвэр мэргэжлийн өсөлт, нэр хүнд авч ирнэ

ҮХЭР (4/20-5/20)

Өнөөдөр та хэрэгт дурлах өдөр байна. Сэтгэл санааны хувьд өгөөмөр байна. Урьдчилан харах, зөн билэг сайтай байх нь. Хэн нэгэнд илүү дутуу үг хэлсэн бол эелдэг зангаар таагүй нөхцөл байдлыг залруул. Хэн нэгэн эсвэл ямар нэгэн шинэ зүйлийг та сонирхох хүртлээ нэг зүйлээрээ залхтлаа оролдох болно. Өөрийгөө удирдаж, хянах чадвараа бүү алд.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Сайн дотроос хамгийн шилдгийг нь сонгох боломж гарна. Мэргэжлийн үйл ажиллагааны шинэ салбарт хүчээ сорих ирээдүйтэй санал хүлээн авна. Зохион байгуулах, удирдагч байх асар их чадвараа харуулна. Оройг хайртай хүнтэйгээ өнгөрөө.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Ямар ч салбарт ажилласан гадны түншүүдтэй хамтарвал амжилтад хүрнэ. Энэ бол таны энэ өдрийн уриа болно, гадаад орнуудад бизнесийн түнш хай. Тэдний ажлын арга барилаас суралц. Тэгвэл таны бүх төлөвлөгөө амьдралд амжилттай хэрэгжинэ.

АРСЛАН (7/23-8/22)   

Та өнөөдөр сэтгэл булаам байна. Ажилдаа томоохон амжилт олно. Мэргэжлийн болон оюун ухааны нөөц тань таныг нэр алдартай болгоно. Та гэр бүл дэх өөрийн нөлөөгөөр далимдуулж бусдадаа дарамт учруулсны хэрэггүй. Ихээхэн мөнгө бүү үр. Ажил хэрэгч хүмүүсд амжилт гаргах боломж олдоно.

ОХИН (8/23-9/22)

Амьдралын тань эрч хүч доод хэмжээнд байна. Архаг хууч хөдлөх тул ачаалал, аз туршилтаас болгоомжил. Хувийн амьдралаа сайжруулах боломжийг алдаж болохгүй. Өдрийн эхний хагаст таны мартамхай, дэг журамгүй байдлаас болж эвгүй байдал гарна. Мэргэжлийн ажлын хүрээнд түнштэйгээ юм уу удирдлагатайгаа муудалцана. Эсрэг хүйснийхээ хүнтэй бүү харьц.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Од эрхсийн нөлөөгөөр бусдаас хамааралгүй, бие даасан байдал, авьяасаа илэрхийлж чадна. Өдөр тутмынхаа амьдралын араас хөөцөлдөж найз нөхөд, дотныхныгоо бүү март. Тэднийг сонирхолтой үйл явдал, өөрийгөө танин мэдэх замд татан оруул. Бизнес, санхүүгийн үйл ажил явуулах зэрэгт таатай.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Өнөөдөр мэргэжлийн ур чадвараа харуулахын тулд биеэ бүрэн дайчлах шинэ уулзалт, хайрын харьцаанд бүрэн татагдан орох болно. Эрүүл мэнддээ санаа зовох шаардлагагүй байна. Идэвхитэй хөдөлгөөнтэй байж, өвчин эмгэг бага тооч. Тэгвэл өвчин туссан ч түргэн илааршина.

НУМ (11/22-12/21)

Саруул ухаан, бодит үнэнийг бэлгэдсэн өдөр. Бүх зүйл бодит дүр төрхөө олно. Нийгмийн ажил, хуулийн болон эмнэлгийн арга хэмжээнд амжилттай байна. Хайр дурлал, романтик явдалд гайхалтай сайн. Одод нөхцөл байдал эргэн тойрны хүмүүсээсээ хамааралтай байх, амьдралын чиглэлээ олохыг хичээхийг зөвлөж байна. Байгальд гарч сайхан амарч тайвшир.

МАТАР (12/22-1/19)

Од эрхсийн байрлал таны үнэнч шударга, эрх мэдэл, заан заваарлах, юу ч болсон өөрийн байр суурин дээр зогсохыг тэмүүлдэг төрөлхийн эрмэлзлэлийг сэргээж өгнө. Таны эерэг зан чанарууд хэт ёс зүйгүй, өршөөл энэрэлгүй байдал руу халтиран орохоос болгоомжил.

ХУМХ (1/20-2/18)

Хөгжилтэй санаа зовох зүйлгүй өдөр. Зарим Хумхууд амьдрал бол байнгын зугаа цэнгэл бус өдөр тутмын хүнд хэцүү хөдөлмөр гэдгийг ойлгоно. Таны хань ганцаараа гэр орныхоо, ахуйн бүх асуудлыг үүрч асуудлыг зохицуулж чадна. Шинэ харилцагчтай холбоо үүсгэж болно.

ЗАГАС (2/19-3/20)

Авхаалж самбаатай хүмүүсийн хувьд азтай өдөр байх болно. Санхүүгийн байдал удаан боловч найдвартайгаар сайжирна. Та ямар нэгэн ашигтай гэрээ хэлцэл хийнэ. Эсвэл ашигтай мөнгөний үйл ажиллагаа явуулна. Хуучны бүтэлгүйтлүүдээ март. Урдын харилцаа холбоогоо тасал. Тантай хамт таны шинэ хувь заяа байна.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …