Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн ногоон бүстэй холбоотойгоор хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/819 тоот захирамж гаргалаа. Уг захирамжийн дагуу нийслэлийн ногоон бүсийн зуслангийн газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулах болон газар эзэмшүүлэх үйл ажиллагаанд Монгол улсын Ойн тухай хууль, Усны тухай хууль болон бусад Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийг мөрдлөг болгож, нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дүгнэлтийг үндэслэн гүйцэтгэх, нийслэлийн ногоон бүсийн ой, усны сан газарт шинээр газар олголт хийхгүй байхыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар, дүүргүүдийн Засаг дарга нар болон Өмч, газрын харилцааны албанд үүрэг болголоо. Мөн Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчин газар олголт хийж, ногоон бүсийн экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, байгаль орчин болон газар эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжүүдэд үлэмж хэмжээний хохирол учруулсан, шийдвэр гаргасан, түүнийг боловсруулсан холбогдох албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, шийдвэрлүүлэхийг Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт даалгалаа. Харин дээрхи үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Санал болгох мэдээ
Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна
Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …