Олон улсын “Хаан хуур”-ын уралдаанд Монгол хүүхдүүд шилдэгээр шалгарчээ

  Хөгжим, бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангийн оюутан, сурагчид Италид болсон “Барток, Кабалевский Прокофьевийн” нэрэмжит 22 дахь удаагийн уралдаанд амжилттай оролцон шагналт байруудыг эзэлжээ. 

Тус уралдаанд А, В, С ангилалтайгаар 35 орны 160-аад оролцогч оролцсон бөгөөд түүнээс 80 гаруй оролцогчид төгөлдөр хуураар өрсөлдсөн байна. Эх орноо төлөөлөн очсон найман сурагч хаан хөгжмийн ангилал бүрт өрсөлдөж, шагналт байр эзлэн аяны богц дүүрэн иржээ. Үүнд, “А” ангилалд өрсөлдсөн нэгдүгээр курсын оюутан А.Анужин, нэгдүгээр курсын оюутан Ж.Ариунзаяа нар II байр эзэлсэн бол аравдугаар ангийн сурагч О.Сумадишарана III байр эзэлжээ. Харин “В” ангилалд наймдугаар ангийн сурагч Б.Сувд, Б.Гоомарал, долдугаар ангийн сурагч М.Заяа, Н.Оргил нар III байр эзэлсэн бол “С” ангилалд дөрөвдүгээр ангийн сурагч Г.Энхцаг III байр эзлэн эх орныхоо нэрийг гаргаад иржээ.

Залуу төгөлдөр хуурчиддаа баяр хүргээд, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье!

Ugluu logo

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …