Цээжиндээ хутганы дөрвөн шархтай ирсэн эр эмнэлгийн цонхоор үсэрч амиа хорложээ

Өчигдөр өдрийн 16:00 цагийн орчимд Цэргийн клиникийн төв эмнэлгийн зургаан давхраас 54 настай эрэгтэй хүн үсэрч амиа егүүтгэсэн хэрэг гарчээ. Эх сурвалжуудын мэдээллээр 54 настай талийгаач М нь эхнэртэйгээ муудалцсаны улмаас ийнхүү амиа хорлосон бололтой. Тэрээр цэргийн төв эмнэлэгт ирэхдээ цээжин тус газраа дөрвөн удаа хутгалсан хутганы шархтай ирсэн байна. Талийгаач М түргэний тэргээр тус эмнэлэгт хүргэгдэн ирсэн бөгөөд эмч нар түүнийг зургаан давхарт байрлах Гэмтлийн тасагт хэвтүүлсэн байна.

Гэсэн ч үүнээс хоёр цагийн дараа буюу 16:00 цагийн орчимд М өрөөнийхөө цонхыг онгойлгон үсэрч амиа хорлосон байна. Эх сурвалжуудын үзэж буйгаар талийгаач М эхнэртээ гомдсоны улмаас өөрийгөө дөрвөн удаа хутгалсан байж болзошгүй юм байна. Хэдийгээр М цээж болон зүрхэн тус газраа дөрвөн удаа хутгалсан хутганы шархтай ирсэн ч амьд гарах боломжтой байсан гэнэ. Учир нь талийгаачид цаг алдалгүй эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ.

Одоогоор энэ хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна.

Нинж

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …