Газрын тосны чиглэлээр гадаадын их дээд сургуульд суралцах болон суралцаж байгаа оюутан, залуусыг уралдаант шалгаруулалтанд оролцохыг урьж байна.
Уул уурхайн яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Газрын тосны газар хамтран уралдаант шалгаруулалтыг зохион байгуулж, гадаадын их дээд сургуульд газрын тосны боловсруулах үйлдвэрийн чиглэлээр тэтгэлэгтэй суралцуулна.
Сонгон шалгаруулалтыг Засгийн Газрын 2013 оны 291 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын засгийн газраас гэрээлэгч компаниудтай байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу газрын тосны хайгуул олборлолтын ажил гүйцэтгэж буй гадаад, дотоодын компаниудаас олгодог сургалтын урамшууллын хөрөнгөөр суралцах иргэдийг сонгон шалгаруулах, хөрөнгийг зарцуулах журам”-ыг баримтлан зохион байгуулна.
Сонгон шалгаруулалтанд орох шалгуур үзүүлэлтүүд болон дэлгэрэнгүй мэдээллийг www.mm.gov.mn, www.mecs.gov.mn, www.pam.gov.mn цахим хуудаснаа тавигдсан дээрхи журамнаас уншина уу.
Сонгон шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулах ба математик, англи хэлний ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох нэгдсэн шалгалтыг тестийн хэлбэрээр авна. Тестийн шалгалтаар эхний 30 байр эзэлсэн оролцогчид ярилцлагад орно.
o Шалгуур үзүүлэлтийг хангаж, сонгон шалгаруулалтанд эхний 20 байр эзэлсэн оюутанд гадаадын их дээд сургуульд бакалаврын сургалтын тэтгэлэг олгоно.
o Тусгай шалгуур хангаж, сонгон шалгаруулалтанд эхний байр эзэлсэн 5-10 иргэнийг гадаадын өндөр хөгжилтэй улс оронд магистр, докторын сургалтад тэтгэлэгтэй суралцуулна.
Сонгон шалгаруулалтын бүртгэл 2013 оны 10 дугаар сарын 3, 4 өдрүүдийн 10.00-17.00 цагийн хооронд, шалгалт 2013 оны 10 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд ШУТИС-ын төв байрны 313 тоотод болно.
Бүртгүүлэхээр ирэхдээ доорхи бичиг баримтыг бүрдүүлж ирнэ:
o Газрын тосны салбарын болон суралцах чиглэл, мэргэжлийнхээ талаар англи хэл дээр өөрийн бичсэн 1500-2000 үгтэй эссэ,
o Иргэний үнэмлэх,
o Оюутны болон ажлын газрын үнэмлэх,
o Сургуулиас авсан суралцагчийн болон дүнгийн тодорхойлолт /голч дүн 3.0-с дээш/, магистр, докторын сургалтанд хамрагдах бол дипломын эх хувийг хуулбарын хамт
o Салбартаа ажилласныг гэрчлэх баримт, Нийгмийн даатгалын дэвтэр
o Нэг хувь цээж зураг,
Харилцах утас: 260864, 266428, 631208
УУЛ УУРХАЙН ЯАМ
БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР