Нийслэлийн Засаг дарга цусаа хандивлах уриалга гаргалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр  Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд болон компани, аж ахуйн нэгж, ТББ-ын ажилтан, албан хаагчид, нийслэлийн ард иргэд, оюутан залуусыг цусаа хандивлаж эрдэнэт хүний амийг аврах уриалга гаргалаа. Уриалгын дагуу ирэх сарын 14-нийг хүртэл нийслэлийн төр, захиргааны байгууллагууд цусаа хандивлах болжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …