Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ямар үүрэг хүлээх талаар тайлбарлалаа.
Гадаадын иргэнийг Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар урьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь дараах үүрэг хүлээнэ. Үүнд:
- Гадаадын иргэнийг хууль тогтоомжинд заасны дагуу холбогдох байгууллагад бүртгүүлэх
- Гадаадын иргэнийг Монгол Улсад оршин суухад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаа гаргах
- Гадаадын иргэнийг Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрлийнх нь хугацаанд буцаах үүрэгтэй.
Хэрэв уригч нь гадаадын иргэнийг хууль тогтоомжийн дагуу бүртгүүлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин, оршин суух зөвшөөрөлгүй иргэнийг нуун далдалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль тус тус ногдуулна.
Эх сурвалж:ГИХГ