Сэрэмжлүүлэг: Алга болсон 12 настай хүүг хайж байна

Зураг

Энэ сарын 8-ны өдөр  буюу өчигдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Чулуун-Овоо орчмоос 12 настай хүү алга болжээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 68 дугаар дунд сургуулийн 6 дугаар ангийн сурагч Г.Даваадорж хичээлдээ явахаар гэрээсээ гараад сураггүй алга боллоо гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн  байна. Хүүг өчигдөр 13:00 цагийн орчимд зам гаргаж өгсөн ч сургууль дээрээ очилгүй, үл мэдэгдэх байдлаар сураггүй алга болжээ. Алга болсон хүүг Баянзүрх дүүргийн цагдаагийн алба хаагчид болон ар гэрийнхэн нь хайсаар байна. Хүүг харсан үзсэн хүн байвал сургуулийн захиргаа болон цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх зарыг олон нийтийн сүлжээгээр зарлажээ. Хүүгийн гэр нь сургуулиас 500 метрийн зайд байдаг тул ойр орчмын хяналтын камеруудыг шалгаж үзэхэд сургууль орох замыг гарч байгаагаас өөр дүрс бичлэг олдоогүй байна. Мөн хүүгийн гар утсаар үл таних этгээд ар гэрийнхэнтэй нь холбогдсон гэх мэдээлэл ч байна.  Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Харсан үзсэн хүмүүс байвал 9955 2018, 9925 8500, 9900 6260 дугаарт холбогдож мэдээлэл өгөхийг хүсч байна.

Санал болгох мэдээ

Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж  Авлигын гэмт хэргийн улмаас …