ТҮЦ ачиж явсан машинд хавчуулагдаж амиа алджээ

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Багшийн дээдийн автобусны буудлын зүүн талд байрлах ТҮЦ-ийг ачих явцад нэгэн иргэний толгой тасарч амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Зөөлөн” кафен урд байрлах ТҮЦ-ийг тус кафен эзэн нүүлгэж өгөхийг шаардаж байсан аж.

Ийнхүү хэрэг гардаг өдөр ТҮЦ-ийг “Nissan UD” маркийн машинаар ачиж явах үед Спортын төв ордны арктай замд 30 настай О гэгч хөндлөн баганад хавчуулагдаж, улмаар толгой нь тасарч амиа алдсан байна.  Талийгаач тус кафен эзэн үү аль эсвэл ТҮЦ-ний эзэн үү гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр ТҮЦ-ийг хотын захиргаанаас ачаагүй бөгөөд кафен эзэн ачуулж байгаад ийн осолд өртсөн гэх мэдээлэл байна. Учир нь, тус кафен эзэн ТҮЦ-ийг зөвшөөрөлгүй газар ажиллуулсан хэмээн маргаан дэгдээгээд байсан аж.

Хэргийг Замын цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа бөгөөд уг хэрэгт холбогдуулан “Nissan UD” маркийн автомашины жолоочийг саатуулаад байгаа аж.

 

Санал болгох мэдээ

Нүүрсний хууль бус орлогыг Оросоор дамжуулан авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Р.Базарааг шалгахаар баривчилсан гэв үү?

“Алтай хүдэр” ХХК-ийн эзэн “Баян” гэх Р.Базарааг өнөөдөр /2024.04.15/ өглөө Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид …