Уурлахад учир бий /Өгүүллэг/

Ямар ч шалтгаангvй уурлах явдал байж vл болно. Гэтэл ямар нэгэн хvнд битүү уур хvрэх явдал тохиолдож болно шүү дээ. Хvн ингэж уурлахаараа гол төлөв хажуу дахь руугаа халдан хэрүүл эрэх бөгөөд хариуд нь хvн “Yгvй чи юу болов? Зvв зvгээр байгаад уурлах чинь юу вэ?” гэж гайхна. Гэтэл цаадах нь хаанаас шалтгаангvй уурласан байх билээ. Заавал шалтгаантай! Бусдад хэлж болохгvй, нууц амин хувийн нэг зvйл сэтгэлийг нь маажсанаас юмуу эсхvл vргэлжлэн хоргоддог байсан байх ёстой.  Жишээлбэл, нэг хvн өөр эмэгтэйд, эс бол эхнэр нь бусадтай сэтгэлтэй болж орхисон бол хөөрхий амьтан, өөрийн эрхгvй уурлан мөн өөрийн эрхгvй хэрүүл гуйна. Ингэхлээр уг, учрыг нь олж мэдээгvй нөгөө дэх нь “уурлах юм болоогvй байхад уурлалаа” гэж гайхах нь аргагvйеэ дээ.

Гэтэл бас хvнд битүү уурлах явдал ганц янаг амрагийн явдал дээр гардаг биш, өөр бусад юман дээр ч байж болно. Гэвч аливаа юмны учир эцэс хойно нь заавал илэрнэ. Өөрөөр хэлбэл vл илрэх нууц энэ дэлхийд vгvй. Иймд нэг нөхрийн уурласныг энд бичин уншигч та бvхэнд толилуулъя.

Одоогоос арваад жилийн өмнө манай Улаанбаатар хотын шvд эмчилгээний газар Цэвэлмаа хэмээх нэгэн эмэгтэй ажиллахар оров. Хариуцах ажил нь хөвөн, маарлаас эхлээд янз бvрийн эм элдэв төрлийн эд материал эмч сувилагчийн барих багаж мөн тэр бvхнийг олж бэлтгэдэг байв. Гэтэл vvнд нь алт, ган, зааны яс, бас бусад элдэв төрлийн ховор металл, ёстой толгой эргэм, ядаж нэрий нь монголоор биш латинаар биччихсэн, тэгээд бас хямд vнэтэй юм нэг ч байсангvй. Иймд нэг талаар эмнэлгийн мэргэжилтгvй нөгөө талаар энд орсоор юу юу хариуцахаа урьдаар мэдээгvй байсан тэр эмэгтэйд маш хэцvv санагджээ. Ажлаа хvлээж авахдаа ам хэлэнд эвлэршгvй хэцvv нэрс баахныг сонсоод хэзээ хаа хэрэглэдгий нь эс мэдэх хачин жигтэй юмыг vзсэнээс өөр юу ч vгvй. Тэгээд тэр эмэгтэй “одоо яая гэхэв, нэгэнт оръё гээд орчихсоноос хойш нягт нямбай ажиллаад vзэхээс биш” гэж шийджээ.

Маргааш нь ажилдаа ирээд хvмvvсийн авах гэснийг гаргаж өгөхдөө баримт сэлтийг сvрхий хянахын зэрэгцээгээр өгөх зvйл рvvгээ ч нямбай хандав. Тэр зуур хаа хаа юу байдгийг цаг vргэлж гайхан, чухам юуг юунд хэрэглэдгийг мэдэхгvй учир хvмvvсийн ажиллахыг хулгай нvдээр байн байн ажиглана. Yvнээс гадна бvх эд материал дээрээ ямар нэгэн дутагдал гаргахгvйг онцлон хичээхдээ бvр өөрийгөө итгэхгvй болсон мэт авдар шvvгээнvvдийг хөдлөх бvрдээ цоожилж, тvлхvvрээ далдын далд нуугаад бусадтай ярихдаа хvртэл vгээ хэмнэжээ.

Анхны өдөр иймэрхvv өнгөрлөө. Тэндхийн хvмvvс ч “Манайх гайгvй сайн эмэгтэйтэй болж шvv” гэж шивэр авир ярилцана. Хоёр дахь гурав дахь өдрvvд ч өөрцгvй тийм л байв.

Гэвч vгvй ээ! Хойшдоо хэвээр vргэлжилж чадсангvй. Энэ нь тэндхийн нөхөд Цэвэлмаагийн ажил дээрээ тэвдэж байгааг мэдээд тал бvрээс нь ариун сэтгэлийн сайхан дэмжлэг vзvvлснийх ажээ.

Цэвэлмаа ч нэг хvнээс нэгийг, нөгөө хvнээс хоёр дахийг олж мэдэхийн хажуугаар хариуцсан авсан эд хогшлоо овоо мэдэх болов. Ингээд хэдэн сар болоход зөвхөн гадаад талаараа биш бvх сэтгэл санаагаараа эдний хvн болжээ. Бvх шvд эмчилгээний газрыг “Манайх” гэж нэрлэнэ. Хамт ажиллаж байгаа хvн нэг бvрийг “манай хvн” гэж бодно. Нэгэнт ийм болсноос vг яриа нь хэмнvvн байсан нь арилж, сэтгэлдээ тохиромжтой зvйлvvд дээр маргахаас буцахгvй болов.

Заримдаа бvр томорхоно. Нөхөд нь ч бас өөрт нь томорхдог л байжээ. Энэ далиманд бас эд материал дээр дутагдал гарахаас болгоомжлон сvрхий хянуур байсан нь суларч заримдаа тvлхvvрээ ширээн дээрээ хаян явчихаад буцан гvйж ирэх ч болов. Өглөө гэртээ мартчихаад ирсэн удаа ч бас гарчээ. Ингэхэд нөхөд нь, эмч сувилагч нар нь зэмлэж байсан бөгөд Цэвэлмаа хариуд нь vнэхээр гэмшсэн царай гаргах боловч сэтгэл нь тайван “манайхан цөм сайн улс, ажилдаа идэвхтэй илvv дутуу vг яриа байхгvй, цөм шударга томоотой” гэж бодно. Хуучин танилууд нь дайралдан:

-Чи хаана ажилладаг юм бэ? гэж асуухад

-Би шvдний тасагт нь шvv дээ гэж хэлэх мөртөө тэр газрынхаа аль сайхныг хvн амьтанд хэчнээн их тус болж байгаатай хамтруулан яриад эцэст нь өөрийгөө жинхэнэ мэргэжлийн хvн биш болохыг санан гутрах  боловч “vгvй яахав дээ эд материал гэдэг бол маш чухал тул би тvvнийг нь хариуцсанаараа мөн л гар бие оролцож байгаа юм даа” гэж бодон сэтгэлээ тайтгаруулна.

Хэрэв цалингийн тухай асуувал амьдрахад минь хvрч л байна. Хоёрт ажил маань цомхон, орон байшин маань тохилог гэж хариулав. Yнэхээр ч тийм байжээ.

Нэг өглөө дутагдсан ба дутагдаагvй боловч бэлэн болговоос зохих зvйлсийг эм бэлтгэлийн газраас авах явдал шаардагдав. Цэвэлмаа одоо энд жил шахам болж байгаа боловч мөн л юм бvхний нэр төрөл чанар байдлыг бvрэн мэдэж амжаагvй байжээ. Энэ учраас юуны урьд энэ талыг бvрэн мэдэх нэг хvнтэй явахыг хvсэв. Тэгээд өөрийнхөө хамгийн дотночилж vздэг итгэлт нөхөр Эрэнцэнд учраа хэлж хамт явахыг гуйв. Эрэнцэн гуч орчим настай, бие эрvvл чийрэг, шvдний бага эмч техник хоёрт тэгш мэргэжсэн хvн юм. Гагцхvv хvмvvсийн ам тvvнд нэг л сайн биш, гэвч Цэвэлмаа тvvнийг бусадтай зуур зуур хэрэлдэж байснаас өөр базаахгvй талыг олж хараагvй бөгөөд тvvний нь хар хоргvй цагаан сэтгэлийн явдал гэж дотно өмөөрч явдаг ажээ. Эрэнцэн ч Цэвэлмаад сайн, бvvр анх ажилд орсон өдрөөс нь эхлэн зөөлөн царай, элэгсэг дvрээр угтсан бөгөөд энэ удаа ч мөн гомдоосонгvй.

-Тэгье! Тэгье! Явалцаж өгөлгvй яахав, ганцхан их эмч л ажлаа хаяж явлаа гэх болов у? гэхэд нь Цэвэлмаа эмчид очин учраа хэлж зөвшөөрөл авлаа. Гэтэл бас явах унаагvй тул гуйлгын ажил vvгээр дууссангvй. Гадагш яаран гvйж тvргэн тусламжийн тэрэгнvvд дээр очлоо… Энд гурван тэрэг зогсож байсан боловч танихаас урьд өмнө нь зөвхөн хэдэн удаа зvс vзсэнээс цаашгvй нэг ахимаг настай жолооч байв. Цэвэлмаа арга буюу өөрийн эрхгvй тулгарсандаа нvvр улайлган инээмсэглэж сэтгэл тvгшин гуйхдаа “…энvvхэнд шvv… одоохон, арваад минутын дотор л аваад ирнэ” гэдэг vгийг юу юуны урьд дайвар болгов.

Нөгөө жолооч нь хvvхнvvд яахаараа жолооч руу ингэж эвтэйхэн, халдаж ирдгийг аль хэзээний сайн мэдэх болоод тvvнд нь сэтгэл донслохоо байсан хашир эр байжээ.

-Yгvй ер дөө. Энvvхэнд гэнэ шvv, тэр чинь эндээс гурван километр гаруй газар. Арав байтугай хорин минутанд ч амжихгvй гэж Цэвэлмаагийн голыг нэг харлуулснаа,

-За яая гэхэв нэгэнт итгэж гуйж ирсний хувьд яаж vгvй гэхэв гэж хэлэнгvvтээ машиныхаа хаалгыг нээн суу! гэв. Цэвэлмаа баярлахдаа машинд vсрэн орсон боловч бас л сэтгэл нь тvгшин,

-Би шvдний тасаг дээрээс нэг хvн авах юмсан яах билээ? гэж амьсгаадан хэлэв. Жолооч хариуд нь нэг муухай харснаа, vг дуугvй машинаа тэр зvгт нь залав.

Цэвэлмаагийн сэтгэл сая онгойн баярлахын зэрэгцээгээр жолоочийн ажилд аль болохоор бага саад болохыг хичээв. Эрэнцэнг дуудахаар явахдаа чухам л туулай шиг хурдлаад тасалгаанд нь орохтойгоо зэрэг,

-Хvvе, найз минь явъя! Би машин олоод ирлээ гэж дуу алдан хэлэв. Гэтэл өнөөх найз нь:

-Байз! Би энд зvгээр суугаа биш чухал юм хийж байна гэж уцаарлаад vнэхээр уурласан царайтай ажлаа vргэлжлvvлэв. Цэвэлмаа арга буюу тvvнийг гуйж байгаагийн хувьд vг дуугvй хvлээв. Харсаар байтал нэг минут өнгөрлөө, хоёр ч өнгөрлөө, гурав, дөрөв ч өнгөрлөө. Цэвэлмаа гадаах жолоочийн тухай, тvvний ажил хэрэгт саад болж байгаагийн тухай, хvнийг царайчлах ба гуйх гутамшгийн тухай бодон гутарч, байж ядахдаа дэмий нааш цааш холхив. Өмнө нь тулгарсан vнэт минут, өөрийн эрхгvй арваас илvv өнгөрөхөд,

-Найз минь явъя гадаа хvлээж байгаа тvргэн тусламжийн машин сvйд боллоо гэж аргадах бухимдах хоёрын хооронд өгvvлэв. Тэгэхэд нь Эрэнцэн:

-Хохь нь ээ! Хvvхэн хараад хариуцлагаа мартсан жолооч надад хамаагvй. Харин ба тэгж чадахгvй, хийдгийгээ хийж дуусса байж л болох минь гэж ёстой хvний муугийн хvйтэн царайгаар хэлэв. Yvнд нь Цэвэлмаа нэг талаар эгдvvцэж, нөгөө талаар гомдов. Гэлээ ч юу ч хэлж чадсангvй дэмий бухимдан “гуйх гэдэг гутамшиг” гэдэг ёстой энэ байна даа гэж бодон гутрав.

Эрэнцэн урдах ажлаа vнэхээр хийж байгаа биш зөвхөн хийж буй дvрэм vзvvлэн нэлээд минут өнгөрvvлснийхээ дараа сая босов. Тэгээд хөрс нь хөндийрөн хамуурч байгаа юм шиг болсон хvрэн савхин дээлээ өмсөхдөө ч алгуур хөдлөөд арайхийж нэг гадагш гарав. Цэвэлмаа тvрvvнд нь орон гvйн гарахад жолооч бас уурлачихсан байв.

-Чи чинь яасан баларчихсан хvvхэн гээч вэ? Би ямар нэгийн тэргээр явж байгаа биш. Цаг vргэлж бэлэн байх vvрэгтэй тvргэн тусламжийн хvн гэхчилэн ширvvн хараалын vгстэй холилдуулан угтав. Цэвэлмаа хариу дуугарсангvй. Эрэнцэнг кабинд суулгаад өөрөө ард нь суув.

Жолооч хөдлөхтэйгээ зэрэг Цэвэлмаагийн явах зам руу биш буцаад давхихад нь явж өгөх гэснээ больчихов уу гэж бачимдав. Жолооч тvргэн тусламжийн газар ирэнгvvтээ дуудлага гараагvй байна уу? гэж хашгирахад нь Цэвэлмаа бvр ч догдолсон бөгөөд нөгөө тэрэгний жолоочийг: -Яв яв! Одоохондоо юу ч ирээгvй байна гэхэд нь сэтгэл нь амарсан бололтой том амьсгаа авав.Жолооч уурласандаа юм уу ардаа ажил гарч магадгvй гэж яарсандаа ч юм уу, ширvvн давхив. Цэвэлмаа тvvний сvрхий донсолгоонд шидэгдэн vе vе босон харайж явахад Эрэнцэнгийн учир дvрсгvй уурласныг тасралтгvй бодон хэдэн арван зvйлээр эргэцvvлэвч учры нь олсонгvй.

Эм бэлтгэлийн бааз дээр ирэхэд Эрэнцэнгийн уур намдаагvй байсаар барахгvй, нэмэгдсэн шиг vзэгдэнэ.

-Өнөө авах юмны чинь нэрс шиг юм хаа байна гээд өврөөс гаргахтай зэрэг нь угз татан авч яаран гvйсээр зохих хvмvvстэй нь уулзан складад очив. Тэгээд юмсын нэрийг дэс дараагаар нь дуудан гаргуулж аваад бөөн бөөнөөр нь тэврэн машин дотор шидлэх нь vнэхээр гавшгай байв. Уг нь тэр юмсыг Цэвэлмаа өөрийн гараар хvлээн авах ёстой байсан нь одоо Эрэнцэнгийн уур хилэнд дарагдаад зөвхөн бараа бологч нь болжээ. Гагцхvv хорин литрийн шилтэй спиртыг ширvvн тавихад нь өөрийн эрхгvй цочин,

-Хvvе яах билээ? Хагарна гэж дуу алдав. Эрэнцэн хариуд нь

-Яалаа ч гэсэн би л хариуцахгvй юмдаг гэв. Yvний нь Цэвэлмаа vнэн голоосоо хэллээ гэж vзэн гомдов. “Шил хагарснаар би хэдэн зуун төгрөгийн өрөнд орно шvv дээ” гэж бодохын зэрэгцээгээр Эрэнцэнгийн хайрлах сэтгэлгvй байгаад нь гол нь харлана. Гэтэл агуулахын нярав эмэгтэй:

-Наанги шороо энд байхгvй. Хойно бий шvv дээ гэж хэлэн сонсодсон бөгөөд энэ даруй Эрэнцэн хараал тавин Цэвэлмаа руу хялалзав. Жолоочийн царай бас хувиран газар нулимаад машинаа асаан пижигнvvлэв. Энэ бvр дээр Цэвэлмаагийн дотор шижигнэн донсолсон боловч эм бэлтгэлийн нярав эмэгтэй машины нь ард өөдөөс нь харан суухад бага зэрэг тайвширчээ. Тэр хоёр насаар vе тэн зан байдлаар ч адил даруухан, гагцхvv ялга нь нярав эмэгтэй биеэр бvдvvвтэр ажээ. Цэвэлмаа урьд өмнө нь юм авах бvрдээ энэ эмэгтэйгээс авч байсан тул танил тал болсон байв.

Тэр хувиараа тvvнтэй аар саар юм ярилцан сэтгэл нь тавигдав. Гэвч тэр хоёрын хоорондох зайд байгаа хорин литрийн шилтэй спирт машины донсолгоонд цаг ямагт дэнжигнэн амар заяа vзvvлэхгvй байжээ.

Мөнөөх газар нь очоод нярав эмэгтэй агуулахынхаа хаалгыг нээхэд Эрэнцэн мөн л яаран гvйж очив. Савхин дээлээ тайлж хаянгуут цаасан ууттай 60 кг-ийн наанги шороог сэвхийтэл өргөн авчирч машин дээр хаяв. Цэвэлмаа хэрвээ би ганцаараа яваасан бол барахгvй л байж дээ гэж бодон Эрэнцэнд баярлав. Тэгээд бvх авах зvйлээ гvйцэтгэсэн тул жолоочийн ажил хэрэгт vнэхээр их саад болж байгаагаа санан зовнив. Yнэхээр ч жолооч амь тэмцэн яваа ажээ.

-Суугаарай! Суугаарай! гэж хашгирангуут машинаа асаан хаалга тавхийтэл хаах нь сонсдоно. Зам зуур vе vе сvрхий донсолсон боловч ашгvй азаар ямар ч юм гэмтсэнгvй.

Цэвэлмаа эмнэлгийн газар ирэхтэйгээ зэрэг Эрэнцэнтэй хамт бvх юмаа дотогш оруулж жолоочийн машиныг судлан саян нэг санаа амрав. Гэвч юмаа тоолж vзтэл, vзvvр нь янз бvрийн өрөм суулган шvд өрөмддөг “нокник” гэдэг багаж дутчихжээ. Цэвэлмаа vvнийг мэдээд сандрахын чацуугаар vнэ жаран төгрөг. Хэрэв алдаж осолдсон бол гурав нугалж төлөх тул бvр ч сандран Эрэнцэн дээр орж хэлэв.

Эрэнцэн бvдvvн гэгчийн тамхи ороон баагиулж толгой дээгvvрээ цэнхэр утаа эргэлдvvлэн тавтай сууж байснаа Цэвэлмаагийн vгийг дуулахтайгаа зэрэг босон харайж хоёр мөрөө нэг нэг тэмтэрснээ нvдээ том болгон ширтэж, -Авсаан! Бvр гараараа аваад машинд хийснээ санаж байна гэв.

Цэвэлмаа, тvvний царай анх цайраад дараа нь минэрэн улайрахыг ер анхаарсангvй, зөвхөн өөрийнхөө чухал багаж алдсан тэгээд зуун наян төгрөгийн төлбөрт орсноор ар гэрийнхэндээ юу гэж хэлэх билээ гэж сандрав. Гэвч горьдлого тасрав гэж бодсондоо яаран гарч жолооч дээр очин машины нь нэгжиж гарав. Тэгтэл жолооч, -Заа хvvхэн чи бас ямар гай тарих гэж явна? гэхэд Цэвэлмаа мөн л хамаг vнэнээ тоочив.

Жолооч дуулахтайгаа зэрэг нvдээ том болгон хэлээ нэг гаргаснаа за суу! Одоохон нярав хvvхэн дээр очдог хэрэг! гэв. Эгшин зуурын дотор машинаар хvргэнэн тэр дорхноо агуулахын хашаа руу шууд давхин ороход нярав эмэгтэй хараахан явж амжаагvй байв. Цэвэлмаа машинаас буун харайж учир байдлаа яаран тоочиход нярав эмэгтэй:

-Авсаан! Би өгснөө сайн мэдэж байна гэв. Иймд Цэвэлмаа бvр мухардаж “Заа дvvрчээ бvтэн нэг сарын цалин” гэж бодохоос өөр юу ч санаанд нь vгvй болов.

Жолооч хажууд нь дэмий гайхахдаа машинаа нэгжээд дараа нь өвөр тvрийгээ тэмтэрснээ миний өвөрт ч хаанаас орох билээ гэж өгvvлэв. Нярав эмэгтэй зовнисон царай гарган:

-Та нар л замдаа гээж дээ… Гэтэл энэ машинаас хаягдмааргvй л юм даа. Юу ч гэсэн буцаж очоод сайн эр! Хvнд заримдаа унаж байгаагаа эрнэ гэгчээр юм тохиолддог юм шvv. Тvрvvн та нартай ирсэн тэр хv чинь хvртэл савхин дээлээ мартчихсан байна лээ гээд авчирч өглөө. Машин аажмаар хөдлөв. Хоёр гурван зуун метр явж байтал өмнөө нь нэг дугуйтан хvн гарч ирэв. Тэр хvн газрын өөд бахардан ухаангvй жийж хажуугаар нь гялсхийн өнгөрөхөд Цэвэлмаа танил жолоочийн хажуугаас татаж,

-Хvvе зогсоорой! Өнөөх савхин дээлээ мартсан хvн маань өнгөрөөд явчихлаа гэхэд,

-За яршиг!  Энvvхэн хооронд зогсож юу хийх юм. Нярав хvvхэнтэй уулзаад дорхноо эргээд ирнэ биз гэж жолооч хэлэв. Yvнээс цааш тэр хоёр юу ч ярьсангvй. Цэвэлмаагийн толгойд бvтэн сарын цалин, нөхдийн өмнө нэр хvндгvй болох явдал, их эмчийн өмнө юу гэж хэлэх билээ гэсэн гурван зvйлийн асуудал зогсоо зайгvй эргэлдэнэ.

Жолоочид ч мөн юм ярих хvсэл байсангvй. Нас ахиж vрчлээ суусан хөх нvvрний нь атираанд хvнд өлзий болоогvйдээ гунин гутарсан шинж тэмдэг тодхон vзэгдэнэ.

Цэвэлмаа тvргэн тусламж дээр ирж машинаасаа буугаад тэндээсээ ажил руугаа явлаа. Өнөөх багаж бvрэн алдагдсаныг тодорхой мэдэж байгаа боловч тvрvvчийнхээ авчирсан юмыг дахин vзээд бодол болон суужээ. Хэдэн минутын дараа Эрэнцэнг тасалгаандаа ирэхийг мэднэ. Савхин дээлээ авахаар орж ирэхгvй байгаад нь мөн л надад уурласаар байна уу гэж нэг vе сэтгэл нь зовнисноо тvvний нөхрийг vл хайрлах хуншгvй зан гаргасны нь санан эгдvv нь хvрчээ. Тэгээд савхин дээлий нь шvvрэн авч гараад Эрэнцэнгийн тасалгааг нээхтэйгээ зэрэг -Май! Yvнийгээ ав гэж гар руу нь шидэв. Гэтэл савхин дээлий нь дотоод өврөөс нарийхан хайрцагтай хvнд юм суга vсрэн шалан дээр унав. Энэ даруй Эрэнцэнгийн царай зэвхий цагаан болжээ.

Цэвэлмаагийн нvдэнд газар унасан хайрцгийн нvvрэн дээрх “нокник” гэж томоор бичсэн vг нь харагдав. Тэгээд хоёулаа хөдөлж чадсангvй. Цэвэлмаад ч хэлэх vг олдсонгvй. Бараг нэг минут болсны дараа Цэвэлмаа бvх нvглийг өөрөө хийгээд, өөрөө бусдад баригдаж байгаа юм шиг нvvрээ буруулан гарав. Нэг мэдэхэд ширээнийхээ хажууд суугаад гараа зөрvvлэн тавьсныхаа дээр толгойгоо хаян мэгшин уйлж байв. Тvvнээ өөрөө мэдээд миний уйлахын хэрэг юу билээ гэж бодон толгойгоо татан ававч сэтгэлд нь нэг их гомдол нэг их гутамшиг эргэлдэн тэсэхvйеэ бэрх ажээ. Толгойгоо сул тавин дахин уйллаа.

Гэтэл хаалга сэмхэн онгойж нэг хvн орж ирэх шиг болоход нь Цэвэлмаа, “юу болоов” гэж асуувал юу гэж хэлэх билээ гэж бодон сүүлд нь толгой өвдөөд гэж хэлэхээр шийдлээ. Гэвч тийм асуулт ч тавигдсангvй, хvн орж ирлээ гэж бодсон эндүүрэл мэт болсон тул толгойгоо татан авч ажиглатал өнөөх “нокник” өөрөө хөл ороод хvрээд ирсэн юм шиг урьд нь тавиастай байв. Үүнд Цэвэлмаа баярласан ч vгvй, гайхсан ч vгvй. Харин Эрэнцэнгийн гэв гэнэт уурлаж, уурласан тэр уураараа айлган сvрдүүлж явсны учрыг сая олж “зарим хvмүүсийн зvв зvгээр байснаа гэв, гэнэтхэн уурлах нь заавал нэг учиртай байдаг байжээ” гэж бодсоноо, амин хувиараа хvнд шvд хийдэг хувийн шvдчингүүд шинэ багаж хэрэглэлээр хангагдсан байдгийг ихэд гайхаж явдаг байснаа санав.

Санал болгох мэдээ

“Утгын чимэг-2021” наадмын тэргүүн өгүүллэгээр П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” шалгарлаа

Соёлын яам, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмыг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулав. …