Хумхын ордныхны ганц бие хүмүүс амьдралынхаа ханьтай учрах бололтой

ХОНЬ (3/21-4/19)

Хадмуудтайгаа муудалцах магадлалтай. Тэдэнтэйгээ дипломат байдлаар харьц. Тэгвэл нөхөрсөг хэвийн харьцаа эргэн ирнэ. Бүх харилцаандаа буруутай үйлдэл гаргахгүйг хичээ. Нийгмийн хэв журмыг бүү зөрч.

ҮХЭР (4/20-5/20)

Онцгой хүчтэй, сөрөг нөлөөллүүдтэй тэмцэх өдөр. Энэ өдөр өвчин тусвал удамшилтай холбоотой байх бөгөөд эмчилгээнд онцгой анхаарал шаардагдана. Мацаг баривал сайн. Энэ өдрийг болж өгвөл хэл амнаас болгоомжлоорой. Ном унших зарим бичиг баримттай танилцах, судалгаа хийхэд цагаа зориул.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Нөхцөл байдал ихээхэн хэмжээний мөнгө олох завшаан олгоно. Бэлэг, баяр хүргэсэн мэндчилгээ хүлээн авна. Эртний сайхан дурсамж сэргэнэ. Энэхүү дулаан ер бусын уур амьсгалыг гэрийнхэнтэйгээ хамт өнгөрөөхөд зориул. Хамтдаа дэлгүүрээр хэсэх нь дотно харьцаа үүсгэнэ.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Хийсвэр төсөөлөл хэрэг явдлын бодит мөн чанарыг хазайлгаж, хий хоосон амлалт нь гомдол цөхрөлийг авчрах болно. Танил нөхөд, найз нөхдийн харьцааг ахин тунгааж үз. Эрүүл мэнд тань онцгой аюултай биш байна. Аливаад аз турших, яаруу шийдвэр гаргахаас зайлсхий.

АРСЛАН (7/23-8/22)   

Ердийн өдрүүдээс илүү хүнд өдөр. Хэвийн амралт гэж юу болох талаар дотны хүмүүстэйгээ маргана. Мөн тэдний дургүйцлийг хүргэх зайлшгүй зардлууд гарна. Гэр бүлийн энэ зөрчил нь та үйл ажиллагаагаа тэдний заавраар явуулна гэсэн үг биш. Шийдвэртээ тууштай ханд.

ОХИН (8/23-9/22)

Ажлын болон гэр бүлийн харьцаанд хүндрэл авчирах аюултай өдөр. Таны амьдралын хүч чадал ердийнхөөсөө доод түвшинд байх учир бүхий л зүйлд өөрийгөө хянаарай. Иртэй, ирмэгтэй зүйлтэй ажиллахдаа болгоомжтой бай. Бэлгийн харьцаандаа урамгүй байна. Итгэл найдвар тань биелэгдэхгүй, мөрөөдөл тань мөрөөдлөөрөө л үлдэнэ. Ойр дотнынхныхоо асуудалд анхаар.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Өнөөдөр та муугүй сэтгэл зүйч, эмчлэгч гэдгээ мэдэрнэ. Тэд дотны хүмүүстээ зарим асуудлуудаа шийдвэрлэхэд нь тусалж, хүнд байдлаас гарах гарц олж болох юм. Ойр тойрныхныхоо амьдралыг нь илүү үр бүтээлтэй, сонирхолтой болгох ямар нэгэн онцгой, сонирхол татсан ажил эхлүүл.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Гэр бүл, гал голомт бэлэгдсэн өдөр. Олон хүмүүс ямар нэг эд хөрөнгөө худалдаж, сольж, түрээсээр өгнө. Бичиг баримтаа зөв бүрдүүлсэн эсэхийгээ сайн шалга. Харилцааны урлагаа ашиглан санхүүгийн гэрээ хэлэлцээрийг гялалзтал байгуулж ашигтай арилжаа наймаа хийж чадна. Гэр бүлдээ үнэтэй зүйл олж авна. 5 сарын 14 ням гараг Таатай, гэнэтийн үйл явдлууд тохиолдох өдөр болно. Магадгүй хайрт тань гэнэтийн бэлэг бэлдсэн байж магадгүй. Энэ нь таны таамаглах ч аргагүй зүйл байх болно. Цаг хугацаа өнгөрөх тусам та энэ бэлэгний утга учрыг үнэлэх болно. Дотны хүмүүс ялангуяа эмэгтэйчүүдийн анхаарал халамжийг талархалгүй бүү өнгөрөө. Тэдэнд бусдаас илүүтэйгээр талархлын үгс хэрэгтэй байна.

НУМ (11/22-12/21)

Аялал жуучлалд тохиромжтой өдөр. Орчноо солих, ертөнцийг үзэх хүсэл эрмэлзлэлд автана. Тун удахгүй эхлэх аялал жуулчлахад тохиромжтой энэ цаг үеийг бүү алд. Энэ нь таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлөөд зогсохгүй амьдралын тань эрч хүчийг нэмж өгнө. Шүршүүрт орж, зөгийн балтай сүү уу. Хайртаараа бүх биендээ иллэг хийлгэ.

МАТАР (12/22-1/19)

Танд ойрын болон холын хамаатнуудтайгаа бүгдтэй нь танилцах боломж олдоно. Урьдын хаалттай байсан таны гар бүх хүнд нээлттэй байх болно. Тэвчээртэй бай. Сарын эцсээр байдал сайжирч, та шинэ сараа сэтгэл хангалуун угтах болно.

ХУМХ (1/20-2/18)

Ганц бие хүмүүс амьдралынхаа ханьтай учрах бололтой. Ойр дотны хүмүүстэйгээ харьцаагаа бэхжүүлэх боломж гарна. Биеийн дархлаа муудах, согтууруулах ундаанд дурлах үзэгдэл илэрч магадгүй байна. Энэ өдөр харилцаа холбоо тогтоох, уран бүтээлч уулзалт зохиох, дотны хүмүүстэй амрахад таатай өдөр.

ЗАГАС (2/19-3/20)

Болгоомжгүй хайнга байдал таны бүтэлгүйтлийн шалтгаан болно. Тайван амгалан байхыг хичээ. Тайван байж нэгэн зэрэг олон зүйл бүтээхээр бүү хөөцөлд. Харин тодорхой нэгэн асуудлыг шийдэхээр бүхнийг хийхийг зөвлөж байна.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …