Иргэдийн спортоор хичээллэх идэвхийг өрнүүлэх, гүйлтийн спортыг хөгжүүлэх, цаашлан нийтийн биеийн тамир спортоор хичээллэж өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдөр “Налайх марафон-2017” бүх нийтийн гүйлтийн тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнд Налайх дүүргийн бүх төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, хүүхэд багачуудын төлөөлөл болсон 700 орчим хүн бүх нийтийн гүйлтэд оролцож, 3 км-т гүйлээ.
Тэмцээнийг 4 дэх жилдээ зохион байгуулах “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээний өмнөтгөл болгон дүүргийн ЗДТГ, БТСХ-ноос хамтран зохион байгуулсан юм.
“Налайх марафон-2017” бүх нийтийн гүйлтэд ахмад, насанд хүрэгчид, хүүхэд гэсэн ангилалд эхний 3 байр эзэлсэн тамирчид 05 сарын 20-нд болох “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцох эрхээ гардан авсан юм.
Бүх нийтийн гүйлтийн тэмцээний дараагаар ахмадууд хийн дасгал хийж, БТСХ-ноос нээлттэй хаалганы өдөрлөг хийн, нэг өдрийн туршид Налайхчууд төв талбайдаа спортоор амьсгалж байна гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.