Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэнд. Би солонгос улсад ажиллаж амьдардаг нэгэн бүсгүй байна. Сүүлийн үед эдний зурагтаар ойрхон ойрхон монголын талаар маш их гарлаа. Сувон хотод монгол залуу солонгос хүүхнүүдийн биед зөвшөөрөлгүй хүрлээ л гэлээ, байж байтал монголоос зуулчлалаар 6 настай хүүтэй цуг ирсэн эхнэр нөхөр 2 хоногийн дотор 3 сая гаруй вонтой тэнцэхээр хувцас хулгайллаа гэхийн. Ядаж байхад бүүр видео мэдээнүүд гараад байх юмаа. Ажлаа хийхээс ч ичмээр цуг ажилдаг солонгосчууд маань нүүрэн дээр хэлэхгүй ч ардуур ярьж л байгаа байхдаа монголчуудаас болгоомжлоорой энэ тэр гээд.
За тэгээд нэг юм намжиж байтал солонгосын Talent Yu-Tung гэж нэг өвөө өөрөөсөө 33 насаар дүү 7 дохь эхнэртэйгээ гэрлэх гээд монгол явлаа гээд бүүр видео сурвалжлага хэд хоног гарваа. Захианы эзэн маань тэр эхнэр болох гэж буй сүйт бүсгүй юмаа. Таньдаг мэддэг хүн амьтан байвалтэр сүйт бүсгүй болох гэ дамжуулж хэлээрэй гэсэндээ энд бичиж баэд байгаа монгол хүүхэнд хэлээд өгөөрэй гэсэндээ үүнийг бичиж байна.
Тэр хүүхэн Со өвөөд үнэхээр хайртай байна уу үнэ мөнгөнд нь болоод суух гээд байна уу гэдэг? Аль аль нь ч байсан чи өөрийгөө тэгж үнэгүйдүүлж болохгүй шдээ. Гэртээ тэжээвэр амьтан зулзгалахаар зулзагануудыг нь хэнд ч хамаагүй өгөөд явуулдаг шиг. Хуримаа хийх гээд монгол явлаа гэхээр нь жигтэйхэн хурим найр хийх нь гэж бодсон чинь юу вэ. Тэгж хурим найр хийх юм бол бараг хийлгүй чимээгүйхэн өвөөгөө хөтлөөд хүрээд ирсэн нь дээр байлгүй дээ. Хуримын зураг авалт гэсэн чинь Чингисийн морьтой хөшөөний урд хүүхэн нь нээх сүрхий даашинз өмссөн өвөө бол байхгүй ээ байхгүй пөөнийчөөд нөгөө л пөөнөгөр хувцастайгай нэг хачин малгай тавиад нарны шил зүүж мүүжихсэн хэнийг доромжилж байгаан.
Тэр өвгөний хувьд 7 дохь хурим нь ч гэсэн, чиний хувьд анхны чинь амьдрал. Тэгээд хурим найр хийнэ гэж өдөж байнаа. Гэр хороололд дүнзэн байшиндаа ул боовоор идээ засаад нэг дөрвөлжин тоорт 2 шил архи хэдэн ундаа… Энэ хурим уу тэр өвгөний хувьд яахав удахгүй өнхрөөд өгөх хүнд өөрийнхөө ажил явдлыг урьдчилаад хийж болох харин чи тэгэн тэгэн байж тэр өвөөтэй суух ямар шаардлага байнаа. Тэгснээ хүүхний талаас бүх хамаатнууд нь цугласан нөгөө өвгөний талаас ядаж нэг найз нь ч байхгүй, монголд өчнөөн олон жил болоод монголдох соо нарынхаа нэг нийгэмлэгт гайгүй алба нтр хашдаг гэсэн ядаж найз нь гээд нэг солонгос ч байхгүй. Яг юу болоод яах гээд чамтай тийм орчин нөхцөлд тэгж хурим хийх гээд байсныг нь үнэхээр гайхаж байна.
Энэ соо-д бол солонгос охидууд ямар өндөр үнэлэмж тавьж байж хадамд гардаг гэж бодож байна. Сая манай ажлын нэг залуу хальт уулздаг байсан нь жирэмсэн болсон гээд гэдэс нь томрохоос өмнө гээд шууд хуримаа жигтэйхэн том хийгээд аав ээжийнхээ хамаг байдгийг шавхаж байж байр машин аваад тэр охинтойгоо тусдаа гарсан. Энд бол зүгээр нэг барны охин санамсаргүй жирэмслэхэд л ингэж нэр хүндтэй хаданд гарч байна. Наад өвөөгийн чинь насны хүмүүстэй бол чам шиг жоохон охин байтугай өөрөөс нь 10 дүү соо ажумач тоож хамт амьдрахгүй ш дээ. Яахын бэ хар тамхины хэргээр 2 сар суучаад гарч ирсэн. Хальт олны танил болж байх үедээ дээрэмчин нартай холбогдоод урлагаасаа бүүр холдсон. Тэгээд сая монгол нисэхийнхээ өмнө зурагтаар үзүүлж байсан хадгамжийн дэвтэрээ 100-н саяын өртэй гээд өөрөө бүүр үзүүлээд байсан. Бас сахарын шижинтэй. Чи наад өвгөнөө дагаж ирээд ямар амьдрал мөрөөдөж байна. Өглөө өдөр оройжингоо гэртэй хоолоо хийгээд өвөөгөө асраад л өвөө нь олсон мөнгөө өрөндөө өгөөд л орой нь гарч архи ууж хүүхэндээ л…
Наадах чинь угаасаа тэрэнгээрээ энд алдартай. Чи суугаад ирээд удаагүй байхад наад өвгөн чинь чадарчихлаа гэж бод. Наад өвгөний чинь бүх өр чам дээр автоматаар шилжигдэнэ. Энд тэгдэг юм. Хөрөнгөтэй бол хөрөнгө нь өртэй бол өр нь үлддийм даа. Тэгээд дахиад нэг бодоод үзнэ биздээ. Чи бол уг нь бага залуу жаахан охин биш л байна лээ сайн бодооройдоо. 24 гэдэг бол бага залуу нас биш харин алдах эрхгүй нас байдгийг…
Talent Yu-Tung гэх Солонгос өвгөнтэй сууж сайхан амьдарна гэж мөрөөдөж байгаа элэг нэгт монгол бүсгүй заавал үүнийг уншаарай.
Эх сурвалж: www.facebook.com – Очоо Ариунсанаа