Өнгөрсөн наймдугаар сарын байдлаар Нийслэл хотын хэмжээнд нийт 13906 тээврийн хэрэгсэл зөрчил гаргасны 10026 тээврийн хэрэгсэл нь хурд хэтрүүлсэн байна.
Үүнээс 2013 оны наймдугаар сарын 15-ны өдрөөр 147 жолооч, наймдугаар сарын 1-нд 490 жолооч хурд хэтрүүлсэн гэж бүртгэгджээ. Улаан гэрлэн дохионы зөрчил гаргасан 3880 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэнээс наймдугаар сарын 20-нд 30 жолооч, наймдугаар сарын 1-ны өдөр 279 жолооч улаан гэрлэн дохиог дайрч гарсан байна. Дээрх зөрчилөөс 510-ыг нь хөдөө орон нутгийн жолооч нар гаргасан бол 2013 оны 09 дүгээр сарын 02:00- 15:00 цагийн байдлаар нийт 62,490,000₮ төлбөр төлөгдсөн байна. Жолооч та замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоорой УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВ