
Өчигдөр 11:00 цагийн орчид Баянгол дүүрэг, 4 дүгээр хороололд гурван настай хүүхэд таван давхрын гэрийнхээ цонхноос унасан харамсалтай хэрэг гарлаа. Тиймээс эцэг эхчүүд та бүхнийг хүүхдүүддээ тавих анхаарлаа дээшлүүлэхийг уриалж байна. Азаар хүүхдийн амь нас эрсдээгүй ч хүнд бэртэж түргэний тэргээр ГССҮТ-д хүргэгджээ. Хэрэг гарах үед хүүхэд ээжтэйгээ хоёулхнаа байсан бөгөөд ээж нь нойл орох хооронд унасан байна. Одоогоор хүүхдийг ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн эмчилж байгаа ба эмч болон цагдаагийн алба хаагч нарын зүгээс хүүхдүүдээ, ялангуяа бага насны хүүхдээ хараа хяналтгүйгээр ганцааранг нь үлдээхгүй байхыг анхааруулж байна. Мөн урин дулаан цаг болсонтой холбогдуулан цонх болон тагтныхаа хаалтыг нээхдээ хүүхдийнхээ аюулгүй байдлыг сайтар хангахыг уриалж байна.

Нинж

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл