Глэн Жонсон шагайндаа бэртэл авчээ

 Ливэрпүүлийн албан ёсны сайтын мэдээлж байгаагаар Манчестер Юнайтед багтай хийсэн тоглолтын үеэр баруун хамгаалагч Глэн Жонсон шагайны холбоос үедээ бэртэл авсан байна.

Энэ гэмтлээсээ болоод тэрээр Английн шигшээ багт дуудагдаагүй бөгөөд удахгүй 3 арслангууд дэлхийн аваргын өмнөх урьдчилсан шатны тоглолтонд оролцох юм.

Мэлвүүдэд Глэн Жонсонд эмч нар нарийн үзлэг хийж Англи залууг ачаалалтай бэлтгэл хийхийг нь хориглосон байна. Бэртэл авсан хэсэгт ямар ч ачаалал өгөлгүйгээр сайн амраахыг шаарджээ.

Энэ долоо хоногийн сүүлээр түүнд дахин нарийн үзлэг хийсний дараа хэр удаан хугацааны дараа талбайд гарахыг шийдэх юм байна.

С.Бадрал

Санал болгох мэдээ

Норовирусийн халдвар илэрсний улмаас Олимпын тоглолтыг хойшлуулжээ

Өвлийн Олимпын наадмын Финланд, Канадын эмэгтэйчүүдийн хоккейн шигшээ багуудын тоглолт норовирусийн дэгдэлтийн улмаас хойшлогдсон тухай Sky News …