Баруун Цанхийн экспортод гүний гаалийг ашиглана

images “Эрдэнэс Таван толгой” компани энэ долоо хоногийн эцсээр баруун Цанхийн экс­портоо албан ёсоор нээх гэж буй.

Өнгөрөгч хоёрдугаар сард Баруун Цанхийн хөрс хуулалтын ажлыг хийж, долоодугаар сард нүүрс олборлолтоо эхлүүлсэн бөгөөд энэ жил уг хэсгээс  3-3.5 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй ажээ.

Ийнхүү баруун Цанхийн экспортыг албан ёсоор эх­лүүлэхдээ гүний гаалийн тогтолцоог анх удаа ашиглах юм байна. Тодруулбал уур­хайгаас олборлосон нүүрсээ “Цагаан хад”-ны боомтод  буулган, гаалийн бүрдүүлэлт хийн шилжүүлэн ачиж, хи­лээр гаргадаг байсныг зогсоож уурхайн аман дээр гаа­лийн бүрдүүлэлт хийж, шууд  ачиж  хилээр гаргахаар болжээ.

Мөн “Эрдэнэс-Таван тол­­гой” компани нүүрс угаах үйлдвэрийн төсөл бо­ловс­руулж, өнгөрөгч зур­­гаадугаар сард Уул уур­хайн яам, Эрдэс баялгийн үндэсний зөвлөлөөр төслөө батлуулсан байна.

Ингээд тендерийг ойрын хугацаанд зарлаж, ирэх оны эхээр барилгын ажлыг эхлүүлэхээр төлөв­лөжээ. Үйлд­­вэрийн эх­ний ээлж 2.5 жилийн хуга­цаанд ашиг­лалтад орох төлөв­лөгөөтэй бөгөөд үндсэндээ 2015 онд нүүрс угаах үйлд­вэртэй болох тухай албаныхан мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …