Ж.Сэнгэдорж:Өрсөлдөөн байгаа учраас шилдэг нь дээшээ гарч ирдэг

 “Бодлын хулгайч”, “Ларьдма”, “Үргээлэг” “Lovers” “Цагаан хадаг” “Үүр цайгаасай ” зэрэг кинонуудын найруулагчаар ажилласан Ж.Сэнгэдорж “Cinema Awards” наадмаас “Lovers” киногоор  шилдэг найруулагчийн шагнал хүртсэн юм.

Ингээд  шилдэг найруулагчийн шагнал  хүртсэн  Ж. Сэнгэдоржтой цөөн хором ярилцлаа.

-“Lovers” уран сайхны киногоор шилдэг найруулагчийн шагнал хүртлээ. Баяр хүргэе.Сэтгэгдлээсээ хуваалцаач?

Кино наадам нэмэгдсэнээр Монголын кино урлаг цаашид хөгжих үе шат нэмэгдэж байгаагийн илрэл гэж би бодож байна. Цаашид 10 наадам нэмэгдсэн ч дутахааргүй уран бүтээлчид төрөх болтугай гэж хүсэн ерөөмөөр байна. Юуны өмнө “Прайм Пикчерс”-ийнхэндээ баярлалаа. Энэ бол тэр болгон барьж авах сэдэв биш. Намайг дураар нь дургиулсанд   баярлалаа.

-“Lovers” уран сайхны киноны найруулагчаар  ажиллахад хэр хугацаа зарцуулсан бэ?

-Би “Lovers”-ийн зохиол дээр бараг дөрвөн сар ажилласан.

-“Цагаан хадаг уран сайхны кино залуу үедээ үлгэр дууриал үзүүлсэн бүтээлээр шалгарлаа. Та тус кинонд найруулагчаар ажиллахад хэр хугацаа  зарцуулсан бэ?

-“Цагаан хадаг” бол  Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн гайхалтай кино шүү дээ. Дэлхийн томоохон фестиваль болох “Dhaka International Film festival”, “Bengaluru International Film” фестивалиуд болон “Азийн шилдэг кино” номинацид нэр дэвшчихлээ. Одоо удахгүй киноны өлгий гэгдэх Польш руу кино  фестиваль руу явах гэж байна. Кино маань өөрөө бодит амьдралаас сэдэвлэсэн болохоор илүү хүнд ойр санагдаж залуу үедээ спортоор хичээлвэл амжилт гаргадаг гэдгийг ойлгуулсан. Би энэ кинонд найруулагчаар ажиллахдаа зохиол дээр ажиллахаасаа эхлүүлээд жил гаруй хугацаа зарцуулсан байдаг.

-Найруулсан киноныхоо нээлтийг  үзчихээд энэ дээр ингэдэг байж дээ гэсэн бодол хэр төрдөг вэ?

-Алдаагаагүй кино гэж юу байхав, мэдээж тийм бодол төрөлгүй яахав.

-Найруулагч хүний хувьд Монголын кино урлагийн хөгжлийн төвшинг юу гэж дүгнэдэг вэ?

-Монголын кино урлаг бол яг эд мандан  бадарч байгаа дээшээгээ өссөж байгаа залуу урлаг шүү дээ. 1990-ээд оноос хойш бүх юм цоо шинээр эхэлсэн тэрэнтэй адилхан монголын кино урлаг цоо шинээр эхэлсэн. Залуу бүтээл дотор  алдаа ч бий оноо ч бий. Тийм ч учраас бид нэгэн зүгт харж, хэн хэнийхээ  уран бүтээл дээр гарахаасаа илүүтэйгээр нэгнийгээ дэмжих тухай  одоо бодох болсондоо.

Монголын кино урлагт алдаатай дутагдал хэр ажиглагдаж байна вэ?

-Алдаатай  дутагдал бол мэдээж байдаг шүү дээ.  Мэдээж бол хэт их үзэгчдийнхээ хойноос хөөж кино хийх. Дэлхийн кино урлагт гэсэн алдаа оноо байдаг. Бүх юм 100 хувь байна гэж байхгүй.

7 хоног болгон шинэ кино нээлтээ хийж байна. Энэ нь кино урлагийн хөгжилд ямар нөлөө үзүүлдэг вэ?  

-Сайн байлгүй яахав. Бид аливаа юмны тоонд барлагдаж болохгүй. Их байх тусмаа өрсөлдөөн  тэр дотор яваад байгаа.Өрсөлдөөн байгаа учраас заавал тэр дотроос шилдэг нь дээшээгээ гарч ирдэг байхгүй юу. Бүх юм тийм шүү дээ. Одоо Монголын үндэсний үйлдвэрлэл гээд байгаа үндэсний үйлдвэрлэл дотор муу сайн гээд зөндөө зүйл байгаа. Үүнтэй адил монголын  кино урлаг тархины оюуны үндэсний үйлдвэрлэл байхгүй юу.

Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье. 

Г.Нараа

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …