П.Сэргэлэн: ОХУ-аас 10 сая ам.долларын тоног төхөөрөмж авахаар тохирсон

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Орхон аймгийн Жаргалант сумын “Хангал гол” ногоочдын бүлгийн үйл ажиллагаатай танилцав. Тус бүлэгт 16 өрх гишүүнээр элссэн, нийт 40 га-д хүнсний ногоо тариалдаг. Өнгөрсөн жил 10 га-д байцаа тарьсан, энэ жил 15 га талбайд тариалах байцааны үрсэлгээ хийжээ. Жилд 250-300 тн байцаа хураадаг. Тариаланчид маань эх орныхоо хөрсөнд ургасан төмсөөр дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангаж  чадлаа. Одоо байцаагаар хангах ёстой. Энэ ажилд идэвхтэй оролцъё гэж ажиллаж байна. Байцаа хадгалалт даахдаа муу. Маш сайн зоорьтой байх ёстой, ер нь эрсдэлтэй. Гэхдээ хичээж ажиллана гэж тус бүлгийн ахлагч Л.Ганбат ярьж байлаа.

1990-ээд онд Сангийн аж ахуй хувьчлагдахад хэдэн трактор аваад гарсан, нэгийг нь нөгөөгөөр нь нөхсөөр ганц нэгтэй л үлдээд байна. Тиймээс ногоочид бидэнд техник, технологийн шинэчлэл л хэрэгтэй. Урт хугацааны хөнгөлөлттэй зээлд хамрагдах, улаанбуудайн тонн тутамд олгодог урамшууллыг төмс, хүнсний ногоочдод олгох боломжтой эсэхийг тодруулав.

Ногоочдод тонн тутамд нь урамшуулал олгох тухай хэлэлцсэн. Нарийвчлан судалж шийдвэр гаргах шаардлагатай байгааг Ерөнхий  сайд хэллээ.

Мөн ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн ОХУ-аас 10 сая ам.долларын тоног төхөөрөмж авахаар тохирсон байгаа гэлээ.

Орхон аймаг энэ онд 3840 га талбайд тариалалт хийж буй.  Үүний 3580 га-д үр тариа, 380 га-д төмс, 348 га-д хүнсний ногоо тариалах юм. Өнөөдрийн байдлаар үр тарианы 80 орчим, төмсний 30, хүнсний ногооны 20 орчим хувийг тариалаад байгааг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Ж.Бат-Өлзий  ярилаа.

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …