“Дэлхийн Бадминтоны Холбоо зөвлөлийн 7 гишүүнийг шинээр томилов“
Дэлхийн Бадминтоны Холбоо нь Австралийн Gold Coast-д болсон ээлжит хуралдаанаар зөвлөлийн 7 гишүүнийг шинээр, мөн 11 гишүүнийг улируулан дахин сонгов.
“Имарт” болон “Скайтел” компанийн ТУЗ-ын дарга, Монголын үндэсний олимпийн хорооны Дэд ерөнхийлөгч, “Монголд та хэрэгтэй” ТББ үүсгэн байгуулагч Б.Баттүшиг Дэлхийн Бадминтоны холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Маркетинг хариуцсан Дэд даргаар сонгогдлоо.
Дэлхийн Бадминтоны Холбооны удирдах зөвлөлийн бүхэлдэхүүнд шинээр орж буй хүмүүс нь Tang Jiu Hong, Moosa Nashid, Battushig Batbold, Danlami Zama Sanchi, Emma Mason, Robbert de Kock, Khunying Patama Leeswadtrakul нар юм.
Дахин дөрвөн жил ажиллахаар улиран сонгогдсон хүмүүс нь Wayne Somers, Nora Perry, Etienne Thobois, Jassem Kanso, Lim Teong Kiat, Nigel Skelt, Sergey Shakhray, Ng Yoke Weng, Peter Tarcala, David Cabello, Chipo Zumburani нар юм.
Дэлхийн Бадминтоны холбооны дэргэд ажиллах 27 гишүүнтэй баг бүрэлдэхүүний 18 нь зөвлөлийн гишүүд, Дэлхийн Бадминтоны Холбооны Ерөнхийлөгчөөр Poul-Erik Høyer, Дэд ерөнхийлөгчөөр Gustavo Salazar Delgado болон пара бадминтоны холбооны Дэд ерөнхийлөгчөөр Paul Kurzo нарыг хуралдаанаар санал нэгтэй баталлаа. Үлдсэн 6 суудалд 5 тивийн Дэд ерөнхийлөгч болон тамирчдын Комиссын дарга нарыг томилох юм.
Шинэ зөвлөл нь Токиод болох Олимпийн наадам болон 2020 оныг дуустал 4 жилийн хугацаанд спортын хөгжилд их хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж:sportspromedia.com/movers_and_shakers/badminton-world-federation-appoints-seven-new-council-members