Меланиа Дональд Трамптай хөтлөлцөхөөс дахин татгалзав /бичлэг/

Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп түүний эхнэр тэргүүн хатагтай  Меланиа нарын хооронд ямар нэгэн зөрчилтэй байгаа гэж эх сурвалжууд мэдээлж байна. Найм хоногийн хугацаатай гадаад айлчлалаар  яваа хос хоёр өдөр дараалан таагүй харилцаатай байгаагаа хэвлэлийнхэнд харуулжээ. Даваа гарагт Израйл улсад газар дахь үеэрээ Меланиа хөтлүүлэхээс цааргалж,  гараа татаж авсан бичлэг олны анхаарлыг татсан.

Тэгвэл өчигдөр Италийн нийслэлд  Ромд газардсаны дараа ерөнхийлөгч Дональд Трамп онгоцноос гарч ирээд шатнаас буух үед тэргүүн хатагтай Меланиагийн гараас хөтлөх гэтэл тэргүүн хатагтай үсээ засах хөдөлгөөн хийж дахин Дональд Трамптай хөтлөлцөхөөс татгалзжээ.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар:Метро барих санхүүжилт шийдэгдсэн

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж ажиллах …