Т.Аюурсайхан: Монголбанкыг шалгасан дүгнэлтэд нууцын зэрэглэлтэй материалууд бий

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол банкинд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Шалгалтын дүнг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулсан юм.

Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва “Улс орны язгуур эрх ашигтай холбоотой чухал асуудал хэлэлцэж байгаа учраас гишүүдийг ирцээ хангалттай бүрдүүлэх хэрэгтэй” гэв.

Монголбанкны Ерөнхийлөгч Т.Баяртсайхан “Төрийн ажлын нэг жудаг байх ёстой. УИХ-ын ажлын хэсгээс бидэнтэй уулзаж яриагүй. Ажлын хэсгийн тайланг анх удаагаа сонсож байна. Аль ч улс оронд төв банкны хараат бус байдал гэдгийг хүндэтгэж авч үздэг”.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзаж санал солилцсон. Гэхдээ дүгнэлт гарах үед уулзаагүй. Учир нь УИХ Монголбанкны үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Тараасан материалын заримд маш нууцын зэрэглэлтэй материалууд бий. Мэдээлэл гаргахгүй хэмээн гарын үсэг зуруулахаар тохирсон” гэсэн юм.

Санал болгох мэдээ

Ж.Батзандан: Уул уурхайн баялагийн тодорхой хувийг төр, ард түмний мэдэлд авах асуудал яригдах бүрд Засгийн газрыг огцруулах асуудал гарч ирдэг

“Эрдэнэс Монгол” нэгдлийн Засгийн Газрын бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ Ж.Батзандан хэвлэлд хандаж мэдээлэл өгөв. Тэрбээр …