НЗДТГ-ын байрны гадна бие зассан гадаадын хоёр иргэнийг 15 мянган төгрөгөөр торгожээ

 

Улаанбаатар хотын төв талбай, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын байрны гадна талд ил задгай бие зассан гадаадын хоёр иргэнийг тус бүр 15000 төгрөгөөр торгожээ.

Зөрчил гаргагч нар “Тэр өдөр “Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцохоор Сүхбаатарын талбайд өглөө эрт ирсэн. Хэлмэрч хөтөчгүй явсан тул бие засах газар олоогүй. Бид өөрсдийн гаргасан үйлдэлдээ гэмшиж Монгол Улсын иргэдээс уучлалт хүсэж байгааг цагдаагийн байгууллага уламжилж өгнө үү” гэжээ.

Олон нийтийн мэдээллийн цахим сүлжээгээр энэ хоёр иргэний мэдээлэл гарсны дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагч нар зөрчил гаргасан этгээдүүдийг олж тогтоон шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу торгох шийтгэл ногдуулжээ.

Санал болгох мэдээ

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт хорих ял шийтгэгдсэн иргэдийн талаарх мэдээлэл

Улсын хэмжээнд сүүлийн 9 жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 2100 гэмт хэрэгт …