Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар, 28-нд говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2017 оны 05 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 12-17 хэм, говийн бүсийн нутаг, Дарьгангын тал нутгаар 32-37 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өчигдөрөөс сэрүүсч 18-20 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …