Г.Мэнд-Амар:Миний хувьд аз дайраад таван сая болсон байхад нь хожчихлоо

“Яг түүн шиг-2” шоуны 9 дахь дугаар буюу “Хагас шигшээ” тоглолтын ялагчаар Камертон хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар  “Rammstein”хамтлагийн  “Du Hast” дууг дуулж анхны ялалтаа байгуулж 5 сая төгрөгийн эзэн боллоо.  

Шүүгч Н.Онон: Самраасай гэж хүсч байсан.Самрах ч байх гэж горьдож байсан. Чи үнэхээр самраад хаячихлаа.Дуулалт жүжиглэлтийн хувьд олон юм ярьмааргүй байна. Цаг гарздахын нэмэр. Баяр хүргэе. Юу гэж хэлэхээ мэдэхгүй байна.

Шүүгч Г.Ундармаа:Чи бүр аймаар байлаа.

 Шүүгч Б.Наранзун: Яг түүн шиг шоу бол гайхамшигтай шоу.Мээдээг энэ шоу олон талаас нээж чадсанд баяртай байна. Би энэ хамтлагийг шүтдэг. Rammstein хамтлагийг орги Till Lindemann-ы харцтай маш адилхан болсон. Энэ бол чиний хамгийн супер үзүүлбэр байлаа.

“Хагас шигшээ” тоглолтын ялагчаар тодорсон Г.Мэнд-Амар ялагчийн шагналаа авсныхаа дараа“Энэ картыг  найман удаа холоос харсан миний найзууд бүгдээрээ  гурван саяыг хожсон.

Миний хувьд аз дайраад таван сая болсон байхад хожчихлоо.Энэ мөнгөний нэг сая төгрөгийг Хүүхдийн нялхсын төв сувилалд памперс авч  өгнө,  дараагийн нэг сая төгрөгөөрөө Ахмадын сувиллын өндөр настнуудад сүү, чихэр, ааруул авч өгнө. Үлдсэн гурван саяыг юунд зарцуулахаа цахим хуудсаараа дамжуулан дуулгана” гэлээ.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …