Б.Жанчивдорж жудо бөхийн Ази тивийн АШТ-нээс хүрэл медаль хүртлээ

Энэ сарын 26-28 өдрүүдэд Хонг-Конг улсад зохион байгуулагдсан Жудо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны тамирчин, ОУХМ, Замын цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Жанчивдорж-100 кг-ийн жинд барилдаж хүрэл медаль хүртлээ.

Тус тэмцээнээс Монгол улсын Жүдо бөхийн шигшээ багийн тамирчид нийт 1 алт, 5 мөнгө, 5 хүрэл медаль авч багийн нийлбэр дүнгээр “Гуравдугаар” байрыг эзэлсэн байна.

Г.Нараа

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Марафоны зохион байгуулалт …