Т.Бархүү хандивын аянд нэгдэж нэг сая төгрөг хандивлажээ

“Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ, М.Анхцэцэгийн дүү 16 настай М.Номин-Эрдэнэ өнгөрөгч оны 9 дүгээр сарын 22-ны өдөр түлэгдсэний улмаас БНСУ-ын “Ханган сү” эмнэлэгт хагалгаанд орох шаардлагатай байгаа юм. Хагалгааны төлбөр  65 сая төгрөг бөгөөд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өдөр бүр 20:00 цагаас 23 цагийн хооронд хандивийн  аян зохиогдож байгаа бөгөөд энэ үеэр “Яг түүн шиг-2” шоуны хүчтэй оролцогчийн нэгээр тодроод байгаа “X-Түц” продакшны жүжигчин Т.Бархүү гэр бүлийн хамт   хандивын аянд нэгдэж нэг сая төгрөгийг хандивлажээ.

М.Анхцэцэг энэ тухайгаа цахим хуудсандаа”Жүжигчин Бархүүгийн гэр бүл хандивын аянд маань нэгдэж 1 сая төгрөгний хандив өргөлөө маш их баярлалаа цаашдынх нь уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье” гэж сэтгэгдлээ илэрхийлжээ.

 

Сайн үйлс дэлгэрэх болтугай

Г.Нараа


Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …