Налайх дүүргийн Сайн Номуун хийд бага сургуулийн 3500 гаруй хүүхдэд бэлэг гардууллаа

 Өнөөдөр Налайх дүүргийн  “Сайн Номуун Хийд”-ийн хамт олон “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын үйл ажиллагаанд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Сайн номуун хийдийн тэргүүн хамба лам, доктор С.Нэргүй нар оролцож, бяцхан хүүхдүүдэд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв.

       Тус хийд нь 1997 оноос эхлэн жил бүр уламжлал болгон “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн, хүүхэд багачуудад бэлэг гардуулах үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн билээ. Энэ жилийн хувьд дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 1-4-р ангийн 3500 гаруй хүүхдэд гарын бэлэг гардуулан өглөө. Энэ үеэр цагаан өвгөн бүжиж, чихэр тараан, ерөнхий боловсролын сургуулийн авьяаслаг сурагчид урлагийн тоглолт үзүүлэв.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …