“Яг түүн шиг” шоуны шүүгчээр хоёр дахь жилдээ “X-Түц” продакшны захирал Н.Онон ажиллаж байгаа билээ. “Яг түүн шиг-2” шоуны эхний дугаар үзэгчдийн хүртээл болонгуут продакшныхны жүжигчин Т.Бархүү оролцож байгаа юм чинь Т.Бархүүгийн оноонд Н.Онон шүүгч нөлөөлнө гэж жиг жуг гарч байсан юм. Харин шүүгч Н.Онон шоуны найман оролцогчийн нэрсийг танилцуулахад Т.Бархүүгийн нэр байсныг мэдээд нэрээ татах хүсэлтэй байжээ.
Энэ талаараа өдрийн сонинд ярилцлага өгөх үеэрээ “Боловсрол суваг телевизийн хамт олон Та энэ удаагийн Яг түүн шиг шоуг шүүнэ шүү. Харин ямар оролцогчид орохыг эцэслэн батлаад танд харуулъя гэсэн. Харин дараа нь эцэслэн шийдсэн нэрсийг хартал дунд нь Т.Бархүүгийн нэр байсан л даа.Ингээд миний зүгээс телевизийн удирдлагыг зорьж очоод X-Түц” продакшны жүжигчин энэ шоунд оролцож байхад би шүүнэ гэдэг ёс зүйн хувьд нийцэхгүй. Тиймээс элдэв, хэл амнаас зайлсхийж би нэрээ татаж авъя. Яахав би бол хэл амнаас айхаа байчихсан хүн. Харин танай телевизийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлж магадгүй гэж бодож байна гэж хэлсэн л дээ. Харин Боловсрол суваг телевизийн удирдлагын зүгээс Та шүүдгээрээ шүүх хэрэгтэй. Таны ёс зүйнд бид итгэж байна. Мөн ёс зүйг мэдэрсэн, харсан гэсэн юм. Ингээд л шоугаа үргэлжлүүлэн шүүхээр болсон л доо” гэж хариулжээ.
Г.Нараа